УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын шинэ сайд нар тангараг өргөх гэж байна. Тодруулбал, Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзоригийг, Боомт хариуцсан сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилохоор Засгийн газраас оруулж ирээд байна. Сайд нарын томилгоотой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА: Боомтын асуудал маш чухал байгаа. Хил боомт дээр ажиллж байгаа байгууллагуудын уялдаа холбоо маш чухал үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ. Ерөнхий сайдаас асуухад эдийн засаг хүнд байгаа. Нэн ялангуяа төрийн албаны цалин хөлс хүндхэн байна. Хөнжлийнхөө хэрээр цалин хөлсийг нэмэх боломж байх уу. Ялангуяа Засгийн газрын доод нэгж болох Багийн Засаг дарга нарын цалинг нэмэх боломж байгаа юу.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ерөнхий сайдын хувьд Засгийн газар нэг зүйлийн төлөө явж байна. Энэ бол далд эдийн засгийг ил болгох. Манай экспортын гол нуруу нүүрс, зэс хоёр дээр тогтож байна. Энэ агуулгаар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бөөн асуудал дэгдсэн. Одоо шүүх, прокурор дээр явж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь луйвар байсан эсэхийг шүүх удахгүй шийднэ. Төрөөс мөнгө хувьдаа авсан улс төрийн хэсэг бүлэг илчлэгднэ. Түүнд нв Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан хүмүүс оролцсон асуудал ил болсон. Оюутолгойтой асуудалд ч маргаан дагуулж, цэгцэрч байна. Зэсийн асуудал далд эдийн засгаас гараад явж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг. Нүүрстэй холбоотой асуудал эхнээсээ ил болж, Эрдэнэс Тавантолгой ХК дээр онцгой дэлгэм тогтоосноос хойш 40 хоногийн дотор валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар болсон. Удахгүй нүүрсээ аман дээрээс зардаг байсныг больж, хил дээрээс зардаг болно. Үүнд УИХ, Засгийн газар хамтарч ажилламаар байна. Цаашид нүүрс 45-50 сая тонн хүрэх боломж нээгдэнэ. Эдийн засаг сэргээд эхэлбэл төрийн алба хаагчдын цалин нэмэгднэ. Төрийн алба хаагчид авилгаас ангид байх ёстой. Бид үүнийг нэг шаталсан тогтолцоонд оруулна. Харин төрийн алба хаагчид хэрэглээнээсээ хэтэрсэн тансаг хэрэглээтэй, орлогоо нотлож, чадахгүй байгаа төрийн алба хаагчидтэй хатуу тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, хугацаа олгоно. Хугацааны дараа авилгаар хөлжсөн, хэт өндөр хэрэглээтэй байгаа төрийн алба хаагчид хяналт тавьж эхэлнэ. Ялангуяа газартай холбоотой асуудлыг цахимжуулна.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эдийн засаг сэргээд эхэлбэл төрийн алба хаагчдын цалинг нэмнэ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |