• Өнөөдөр 2025-12-25

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэж байна

2023-01-05,   471

      Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан сайд нарын томилгоог хэлэлцэж байгаа аж. Мөн

  •  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
  •  Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг маргааш танилцуулна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, Боомтын сайдад Х.Булгантуяаг, Шадар сайдад Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээд буй. Засгийн газраас нэр дэвшүүлж буй сайд нарыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, томилох учиртай.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188