МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13:00 цагт хуралдах товтой байна. Уг хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх аж.
Тодруулбал, "дан дээл"-тэй сайд нарыг "давхар дээл"-тэй сайдаар солих тухай асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалжууд мэдээлж буй. Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Боомт хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Барилгын хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарыг томилох талаар ярьж байгаа гэх. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Боомт хариуцсан сайдын саналаас татгалзсан талаараа мэдээлэл өгсөн. МАН Удирдах зөвлөлийн хуралдаан зарласан талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Удирдах зөвлөл 13:00 цагт хуралдах юм байна" гэх мэдээлэл өгөөд буй.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
| ШУУРХАЙ: МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 13:00 ЦАГТ ХУРАЛДАНА |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |