• Өнөөдөр 2025-12-25

Ц.ДАВААСҮРЭН: Шинээр байгуулагдах банкийг Хөгжлийн банк шиг болгохгүй

2023-01-05,   523

    УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, хариулт авлаа.

 Тэрбээр “Шинээр байгуулагдах  банкийг Хөгжлийн банк шиг болгохгүй байх талаар эхнээс нь бодох хэрэгтэй. Мөн баталгааны асуудал, гадаад зах зээлд үнэт цаас гаргах тал дээр анхаарах нь зүйтэй. Монголбанк сүүлийн үед Хөгжлийн банканд тавих хяналтаа сулруулсан. Ирээдүйн хөрөнгөөрөө барьцаалж, зээл авах нөхцөлтэй зээлүүд олгосон. Холбогдох журмаар нь зохицуулна гэсэн ч чадаагүй. Энэ мэт асуудлуудыг дараагийн хэлэлцүүлэг дээр сайн анхаарах хэрэгтэй" гэлээ.

 


Ц.ДАВААСҮРЭН: Шинээр байгуулагдах банкийг Хөгжлийн банк шиг болгохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188