Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Боомтын сайдаар Г.Тэмүүлэн, Барилгын хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилох талаар МАН-ынхан тохироотой байгаа гэх.
Сайд нарын томилгооны асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэх учиртай. ГэвчУдирдах зөвлөлийн хуралдааны товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болсон талаар эх сурвалж мэдээллээд буй.
Засгийн газарт одоогоор Боомт хариуцсан сайдын суудал хоосон байгаа. Уг суудалд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг очно гэх яриа олон сар яригдсан ч эцэслэгдээгүй байна. Тэгвэл "давхар дээл"-тэй сайдын суудалд горилж буй Г.Тэмүүлэн гэж хэн болохыг товч танилцуулъя.
Г.Тэмүлэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь олон танина. Аавынхаа нөөлгөөр УИХ-д сонгогдсон гэх яриа ч байдаг. УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас нэр дэвшиж, хоёр удаагийн сонгуульд ялалт байгуулсан. УИХ-д суух дуу цөөтэй, чимээгүй гишүүний нэг тэрбээр өнгөрсөн намар Төсвийн байнгын хорооны дарга болон дэвшсэн тэрбээр одоо Боомт хариуцсан сайдын суудалд горилж байгаа аж. Г.Тэмүүлэн нь 2016-2020 онд парламентын гишүүнээр суух хугацаандаа ЖДҮХС-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг холбогдож байна.
Г.ТЭМҮҮЛЭН НЬ:
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа билээ.
| БООМТ ХАРИУЦСАН САЙДАД ГОРИЛЖ БУЙ Г.ТЭМҮҮЛЭН ГЭЖ ХЭН БЭ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |