Нийслэлийн ИХТ-ын дарга Ж.Батбаясгалан 2020 оны орон нутгийн сонгуулиар “НАМ утааг ялж, чадлаа. Утааны түгжээг тайлав” хэмээн хамгийн попорсон билээ. Үүнийхээ үр дүнд НИХТ-ын төлөөлөгч болж зөөлөн сэнтийд хаан мэт залрах болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байх үеэрээ “Утааг ялах зорилго зарим улстөрчдөд, үл итгэгчийн хувьд үлгэр домог мэт байсан. Тавантолгойн нүүрсийг авчирч, үйлдвэр барьж, сайн түлш гаргаж чадна гэдэгт итгэхгүй байсан. Гэр хорооллынхон ашиглаж сурахгүй, түүхий нүүрс түлэхийг хориглолоо ч хянаж чадахгүй гэж басамжилж байсан. Ийм олон үл итгэлийг бид утаатай хамт арилгаж байна” хэмээн цахим орчинд өөрийн нүүр хуудсаар дамжуулан түгээж байлаа. Гэвч түүний ярьсан үлгэр бодит хөрсөн дээр бууж, удаан хугацаанд хэрэгжиж чадсангүй. Сонгуулийн дараахан л нийслэлчүүд утаа, тортогтойгоо амьдрах болсон нууц биш. Үүнээс гадна Нийслэлийн түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл хийж чадаагүй улмаас хөлдөх шахам л үйлчлүүлж байна. Мөн оны өмнөхөн “Халтиргаа гулгаанаас сэргийлж, цас арилгах ёстой хоёр машины дугуй байхгүй” гээд хэнэггүй ярьж суусан. Иймэрхүү байдлаас болоод Нийслэл хот маань хөгжих гэж хөгөө тарилаа . Тиймээс иргэддээ ямар ч хайргүй, ээлгүй хот болон хувирч байна. Нийслэл хотод сүүлийн үед иймэрхүү асуудлууд гаарч байгаа учраас НИХТ-ын дарга Ж.Батбаясгаланг чөлөөлөх асуудал яригдаад эхэлжээ.
Ж.БАТБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ
НИТХ-ын төлөөлөгчдийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан 2020 оны сонгуулийн үеэр “Би ч гэсэн сонгуульд нэр дэвшиж байгаа ч тойрогтоо нэг л удаа амралтын өдөр очсон. Гэтэл төрийн албан хаагчид зарлагдсан шуурхай хуралдаан дээр алга байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж яаж ингэж ажилладаг байна вэ, ард түмнээсээ ичээч. Бүгдээрээ сонгуульдаад алга болдог, арчаагүй удирдлагууд хэрэггүй. Хуралд ирээгүй бүх төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг тооцно. Төр түшмэлээр дутдаггүй шүү” хэмээн бухимдаж байсан нэгэн.
Үүнээс гадна Ж.Батбаясгалангийн толгойлж буй “бяцхан парламент” буюу НИТХ томчуудын тавиулууд, бизнесийнхээр дүүрснээс болж Улаанбаатарчуудын амьдрал урагшлах бид ухраад байгааг бид цувралаар шүүмжилж эхэлсэн. Улаанбаатар хотын иргэдэд “үйлчилсэн” гэж улирал тутам урамшуулал авдаг НИТХ-ын 45 төлөөлөгч жилдээ 11 тэрбум төгрөгийн орлоготой, Зайсанд голдуу 110 орон сууцтай, тэдгээр нь нийт 38 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй. Чухамдаа хосгүй баячуудаа “хот удирд” гээд сонгочихсон болж таараад байгаа. Атал хотын хөгжил таг гацчихсан, төрийн ажил явуулах байтугай төв зам дээрээ давсаа цацаж чадахаа больтлоо “дампуурсан” байна.
| НИТХ-ын төлөөлөгчид Ж.Батбаясгаланг солих талаар яриад эхэлжээ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |