• Өнөөдөр 2025-12-25

М.БАЯРАА: Хот тохижилтын газарт цас цэвэрлэдэг хоёрхон машин байна

2023-01-03,   563

       Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа нийслэлийн автозамын нөхцөл байдлын талаар Байнгын хорооны хуралдааны үеэр өнөөдөр мэдээлэл өглөө. 
 
      Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баяраа: Нийслэл хотын хэмжээнд 13.2 сая метр квадрат гудамж талбайн цэвэрлэгээг 18 байгууллага хийдэг. Намраас хойш 13 удаагийн давтамжтайгаар цас орсон. 2022-2023 онд нийт 900 сая төгрөгөөр 1000 тонн бодис, нэг тэрбум 300 сая төгрөгөөр 2900 тонн давс худалдан авсан.  
 
Нийслэлийн есөн дүүрэгт 18 аж ахуй нэгжид 906 ажилтан албан хаагч ажиллаж байна. Давс цацагч машин 37, зам цэвэрлэгээний тусгай зориулалттай шүүртэй 32 машин ажиллаж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид жилийн хэрэглээгээ ашигласан. Гэсэн ч давс, бодисын нөөц хангалттай гэж үзэж байна.
 
Давс нийлүүлдэг зарим нэг аж ахуй дээр чанарын асуудал яригдсан. Гэхдээ их хэмжээний давс биш. Нөхөж авах ажил хийгдэнэ. Завхан, Дорнодоос давсаа авдаг. Хилийн чанадаас давс авдаг гэдэг нь ташаа мэдээлэл . Хотын халтиргаа гулгаатай үүсэж байгаатай холбоотойгоор техникийн хүрэлцээ хангалтгүй байна. Арван жилийн хугацаанд парк шинэчлэлт хийгдээгүй байна. Замын нуухны цасыг авдаг машины дугуйг хүлээгээд хоёр жил болж байна. Хот тохижилтын газарт хоёрхон машин байна. Тэр нь ажиллахгүй зогсож байх жишээтэй. Тохижилт үйлчилгээний газрын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна гэлээ. 

М.БАЯРАА: Хот тохижилтын газарт цас цэвэрлэдэг хоёрхон машин байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188