Хуралдаанаар, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж, “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журам”-ыг баталлаа.

Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгов.
Үүнд,
1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
3. О.Мөнхсайхан - Хуульч
4. О.Амартүвшин - Эдийн засагч
5. Ө.Ганхуяг - Эдийн засагч
6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
9. Д.Моондой - Радио электроникийн инженер
10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч
Нэр дэвшигчдийн жагсаалт болон санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төслийн хамт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
| Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |