• Өнөөдөр 2025-12-25

Ж.СҮХБААТАР: Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын танхайралтай тэмцэнэ

2023-01-02,   634

       Хот хариуцсан сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар  "Замын хөдөлгөөний танхайралтай тэмцэнэ" хэмээн цахим хаягтаа нийтэллээ. 
 
     Тэрбээр Энэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно.
 
    Нийтийн тээврийн салбарыг 2023 онд өөд татаж цогц шийдлээр сэргээх, хот төлөвлөлтийг тодорхой болгон хуульчлах, төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын шинэ орчин бүрдүүлэх. Зам дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хийх, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэж, хяналт-зохицуулалтыг хүчтэй болгох. Иргэд, хувийн хэвшлийн сайн дурын оролцоо, санаачилгыг дэмжих, олон нийтийн хандлагад өөрчлөлт оруулах бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд 2023 он хамгийн чухал гарааны жил.
 
    Олон арван жил хуримтлагдан ужгирсан төвлөрөл, түгжрэлийн зовлон бэрхшээлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулж, хамтдаа үр дүн гаргацгаая" хэмээн нийтлэсэн байна.

Ж.СҮХБААТАР: Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын танхайралтай тэмцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 09:03:03
    Зочин: manai en butehguiee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 18:56:32
    Zochin: Tuslah zamuudiig haasan haaltuudiig abmaar baina
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188