МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Цаг үеийн болон Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээр асуудлын хувьд үнийн өсөлт, нүүрсний хулгайтай тэмцэхэд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, мөн бусад асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотой шийдвэр гаргаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт импортоос хамаарч байгаа. Тиймээс импортыг нээх чиглэлд онцгой анхаарах чиглэлд нэлээд ярилцлаа. Мөн нүүрсний хулгайтай тэмцэхэд УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллахаар болсон.Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын эсэрг хуульд өөрчлөлт оруулна. Мөн Засгийн газраас шууд гэрээ байгуулах талаар ярилцсан. Томоохон бүтээн байгуулалттай холбоотой асуудал дээр УИХ шууд гэрээ байгуулахаар бол УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг эрх зүйн орчинг бүрдүүлнэ" гэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ард түмнээс төр, засгаа шудрага байхыг шаардаж байгаа .Ард түмнийг бухимдуулаад байгаа авлига, ашиг сонирхлыг таслан зогсоох чиглэлд багц арга хэмжээ авч ажиллах нь талаар ярилцлаа. Ашиг сонирхол үүсгээд байгаа энэ асуудлуудад гал унтраах зорилгоор ажиллаад байж болохгүй. Шууд гэрээтэй холбоотой асуудлаар эрхийг нь УИХ-д шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Улс орны эрх ашигтай холбоотой шууд гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх, УИХ-аар эцэслэн шийдвэрлэх саналыг тавьсан. Энэ мэтчилэн нууц гэрээний асуудлыг УИХ-аар шийддэг болох ёстой. Нийгэм, эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлж буй салбарт онцгой дэглэм тогтоох бүрэн эрхийг УИХ-д шилжүүлэх саналыг Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны үеэр тавьсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон дэд сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс зарлаж байгаа худалдан авалтад нээлттэй болон хаалттай байдлаар худалдан авалт хийхгүй байхаар зохицуулсан. Мөн эхнэр, хүүхэд хамаарал бүхий хүмүүс төрийн удирдах албанд ажиллахгүй" гэлээ.
| Д.АМАРБАЯСГАЛАН. Төрийн өндөр дээд алба хашиж байгаа хүмүүс төрийн худалдан авалтад шууд болон шууд бусаар оролцохгүй |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |