• Өнөөдөр 2025-12-25

​Эрдэнэс Монгол ХК 88 орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж эхэллээ

2023-01-02,   754

         Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 88 ажлын байрны “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-ыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
 
            “Эрдэнэс Монгол” ХХК-ийн товч танилцуулга
 
       “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50-иас дээш хувийн хувьцааг эзэмшдэг, мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аар дамжуулан эзэмшдэг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд удирдлагаар ханган ажиллаж байна. Харьяа болон охин компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зорилготой компани юм.
 
      “Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэн зохион байгуулж групп, нэгдлийн хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан 2022 оноос Монгол Улсын томоохон үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тус компанийн харьяанд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.
 
       Бид дараах “Нээлттэй ажлын байр”-ыг зарлаж, Танд ажлын таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалинг санал болгож байна. 
 
       Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://e-tanhim.gov.mn/jobad  сайтаас үзнэ үү. 
 
      Бүртгэл:  2023.01.02 – 2023.01.16-ны өдрүүдэд https://e-tanhim.gov.mn/ сайтаар бүртгэнэ.
 
      Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
 
      Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
 
 
Санал, хүсэлт, тодруулах зүйлс байвал
 
Та Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв, “Эрдэнэс Монгол” ХХК-ний 75553399-223 утсаар хандах боломжтой.
 
 
 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ

​Эрдэнэс Монгол ХК 88 орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188