УИХ дахь АН-ын бүлгээс “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Удирдлагын хариуцлагагүй үйлдэл, мэргэжлийн бус зохион байгуулалтаас үүдэн дотооддоо коронавирусийн халдварт өвчнийг алдсан” хэмээн Засгийн газар, Улсын онцгой комиссыг буруутгажээ.
Гол нь халдвар аль хэдийн дотоодод тархаад, долоо хонож байхад хариуцлага нэхсэн хэдэн хуудас шаардлага Засгийн газарт хүргүүлсэн нь инээдтэй бөгөөд энэ намын түүхэн хугацааны хамгийн эмгэнэлтэй жишээ боллоо. Ингэхдээ ердөө Засгийн газрын тэргүүнийг “Ард түмнээсээ уучлалт гуй” гэжээ. Үүний жишээ болгож, бүлгийн дарга Д.Ганбат чуулганы үеэр толгой гудайлган зогсож, ард түмнээс уучлал гуйснаа “УИХ-ын гишүүд дундаас ийм ёс зүй гаргасан нь анх удаа” хэмээн тодотгож, өөрийнхөө нэр хүндийг өргөөд авсан юм.
Уг нь бол коронавирус дотооддоо алдсан явдалд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч буруутай. Тэд өнгөрсөн хугацаанд УИХ-д сөрөг хүчний ажлаа олигтой ч хийж чадаагүй. Эрх баригчдад хяналт тавьж, хийх ажлыг нь сануулж, бурууг шүүмжилж, зөвийг дэмжих сөрөг хүчний үүргээ тэд биелүүлж хараахан дөнгөхгүй байна. Арга ч үгүй биз, эрх баригчдын адил орон нутгийн сонгууль, намын даргын буухиа гээд коронавирусийн халдвар тархах эсэхэд анхаарал хандуулах сөхөөгүй яваа биз.

Түүнчлэн тус бүлгийнхний хийсэн өөр нэг инээдтэй зүйл нь УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлого баримтлах үндсэн чиглэл, ирэх оны төсөв хэлэлцэх үеэр эсэргүүцэл илэрхийлэн, лоозон барьж, Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тэд элсэн чихэр, будаа, гурил, давс зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Төрийн ордны Чуулганы танхимын гадна дэлгэж, “Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдээгүй хэрнээ бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг эсэргүүцэж байна. Энэ асуудлыг шат дараатай шийдэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэдгээ мэдэгдэж байлаа. Мөн ирэх оны төсөвт иргэд рүү, баялаг бүтээгчид рүү чиглэсэн хөрөнгө оруулалт тавихыг шаардаж байв. Улмаар төсвийг ийм байдлаар хэлэлцэхгүй бол “Ерөнхийлөгчид ховлож, ирэх оны төсөвт хориг тавиулна” хэмээн МАН-ынхныг “айлгаад” авсан билээ. Гэвч тэдний тэмцэл тэгэсхийгээд намжиж, төсвөө ч тэр чигт нь батлалцсан. Тийм хэрнээ тэд “Ирэх оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв боллоо” хэмээн сошиалаар хошуу нэмэрлээд авсан.

Ардчилсан намынхан өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа сөрөг хүчин байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг сул сөрөг хүчин байгаагүй. Жишээ нь, 2000 онд Л.Гүндалай ганцаараа УИХ-д АН-ыг төлөөлсөн хүчтэй сөрөг хүчин байв. УИХ-ын чуулганд даацтай үг хэлж, “гал гарсан” хуралдаан болгож орхидог байв. Гэвч энэ удаагийн сөрөг хүчин 11 гишүүнтэй. Бүлгийн дарга Д.Ганбат өмнө нь Их хуралд сонгогдож байсан туршлагатай ч сөрөг хүчний бүлгийн дарга байхад арай л жижигддэг гэхэд буруудахгүй л болов уу. Түүний үгийг эрх баригчид хүлээж авах нь байтугай иргэд ч тоглоом, шоглоом болгоод өнгөрдөг тал бий.
Тус намыг төлөөлсөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа бүлгийн эрх ашиг, сөрөг хүчний байр суурь гэхээсээ илүүтэй хувь улстөрчийн амбицаа тэргүүнд тавих нь илүүтэй ажиглагддаг. Энэ парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн боломж олдвол үг хэлж байгаа харагддаг ч бусад гишүүнээс дэмжлэг авахгүй учраас тэгэсхийгээд намждаг биз. Мөн “Ажнай” гэдгээрээ олонд танигдсан Д.Бат-Эрдэнэ гишүүний амнаас үг унана гэж барагтай л үгүй. Бусад нь энэ удаад шинээр сонгогдсон гишүүд. Үүнээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан нар арай дөнгүүр ч ил гарч, олны хэл амны бай болоод юүхэв гээд тэрүүхэндээ довоо шарлуулж суухыг эрхэмлэдэг гэлтэй. Нэг иймэрхүү нэр төдий хүмүүстэй учраас АН-ын бүлгээс чадалтай битгий хэл арчаатай сөрөг хүчин байхыг шаардах ч ахадсан явдал болчихоод байна.
| Тэмцэх ч ТЭНХЭЛГҮЙ АН-ын бүлэг |
|
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |