• Өнөөдөр 2025-04-22

Я.СОДБААТАР: Орон нутагт очсон иргэдийг төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй

2020-11-22,   1888

УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлээс орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Орон нутгаас ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Мөн орон нутагт очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй. Гэрийн хяналтад байлгах чиглэл барина.
 
Тун удахгүй 119.mn гэсэн бүртгэлийн систем ажиллуулна. Мэдээллийн технолгийн ололтыг ашиглана. Дараа нь орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаана. Иргэд нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад орно. Аймаг, орон нутгийн удирдлагууд, хууль хүчний хүмүүс тэдэнд хяналт тавина. Түүнээс голомтот бүсээс ирсэн гээд бүх хүнийг тусгаарлахгүй. Орон нутгийн удирдлагууд дур мэдэн тусгаарлах байр бэлдэж болохгүй юм. Зөвхөн сэжигтэй тохиолдлуудыг л тусгаарлана" гэв.

Я.СОДБААТАР: Орон нутагт очсон иргэдийг төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 11:34:14
    Иргэн: Ямар удаан шиийдвэр гаргаж бнааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 18:04:06
    pvrewjargal: baynhongop aimag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 18:03:10
    pvrewjargal: baynhongop aimag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 16:29:39
    uyanga: hezeenes ehelj ybulhin be
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188