Дархан-Уул аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Өнөө өглөө буюу 21-ны өглөө Дархан Уул аймагт гарсан коронавирусийн халдварын голомтыг бууруулснаа мэдээлсэн билээ.
Дархан Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр: Маргаашаас буюу энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Дархан Уул аймгийн эмийн сангууд 10-18 цагийн хооронд хэвийн үйл ажиллагаатай ажиллана. Өнгөрсөн дөрвөн хоногт 3900 ард иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэлтээр авсан талаар мэдээллээ.
Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл: Аймгийн хэмжээнд өнөөдөр нийтдээ түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 2500 гаруй хүнийг хамруулсан. Нийтдээ 17 мянган иргэн түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагджээ. PСR-ийн шинжилгээнд 910 хүн хамрагдаж нийт батлагдсан тохиолдол 16 хэвээр байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах долоон байранд 286 хүн байна. Долоон эмч, зургаан сувилагч нийт 13 эмч ажиллаж байна. Тусламж үйлчилгээний талаар товчхон хүргэхэд эмнэлэгт нийт 133 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Шинжилгээ авах баг, явуулын дөрвөн баг, байнгын хоёр цэг, зуу гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаа. Гэрийн тусгаарлалтад байгаа 1284 иргэнийг өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн газар хянаж, биеийн байдлынх нь талаар мэдээлэл авч байна. Мөн эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдэд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Коронавирусийн батлагдсан 16 тохиолдлыг бүсчилсэн байдлаар хөл хорио хийж байхад иргэд үйл ажилгааг дэмжиж байгаа нь ажиглагдлаа. Зарим иргэд маань бухимдалтай байгаа ч дийлэнх иргэд маань ач холбогдол өгч, мөрдөж байгаа нь харагдаж байна. Дарханчууд амны хаалтаа зүүж, зай барьж байгаа энэ үйлдлээ хэвшил болгож, үлгэр жишээ болж байгаа нь сайхан санагдлаа хэмээн ярилаа.
| Дархан-Уул аймгийн онцгой комисс: Батлагдсан тохиолдол 16 хэвээрээ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |