УОК хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө. Бүх нийтийн хөл хорионы үр дүнгээс нэг, хоёрдугаар хавьтлын хүрээг бүрэн тогтоосон гэв. Иймд Засгийн газар УОК-оос зөвшөөрсөн 11 салбарын 13 төрлийн албан хаагчид нийтийн тээвэр болон хувийн машинаараа замын хөдөлгөөнд оролцох боломжийг нээлттэй болгож байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүллээ.
Мөн хүнс түгээлтийн үйлчилгээг 7:00 цагаас 17:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдалтай уялдуулан 2-3 төрлийн төлөвлөгөө авахаар боловсруулаад байгаа гэдгээ албаныхан онцоллоо. Цар тахлыг хумисан бол энгийн горимоор ажиллах, нэмэгдвэл цаашид хэрхэх талаар төлөвлөсөн аж.
Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа "Коронавирус хүндэрсэн үедээ амьсгалын замын хүндрэлийг үүсгэж, олон системийг доголдуулдаг. Ийм учраас хөл хорионы дэглэмийг хатуу барих нь зөв гэж үзэж байна. Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 500 гаруй, цаашлаад халдвар авах хүний тоо 2000 орчим болж өсөх хандлагатай байсан. 11 хоногийн хөл хорионы үеэр лабораторийн шинжилгээг 110 мянган хүнд хийлээ. 18 цэгт 25644 хүнд тандалт байдлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдол болох 146 хүний ойрын хавьтал болох 700 хүнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа. Хоёр дахь хавьтлуудад шинжилгээ хийгээд явж байна. Одоогоор бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог тодорхой байдлаар багасгаж болно гэсэн зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгч байна” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хөдөөнөөс халдвар авсан иргэдийг авч ирж байгаа гэсэн. ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгаа вэ?
Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа
-Авто машины түгжрэл буурахгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн
- Эхний удаад тусгай зөвшөөрөл өгч автомашин явуулахаар тооцсон боловч зөвшөөрөл хүссэн машины тоо 100 мянгад хүрсэн. Уг нь бид 17 мянга орчим гэж тооцоолсон. Тиймээс бид технологийн дэвшил ашиглаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ авч байгаа. Тиймээс QR кодоор дамжуулж замын хөдөлгөөний зохицуулах гэж байна. Мөн нийтийн тээврийн хэвийн горимоор явуулах шийдвэр гаргасан. Хамгийн гол нь иргэд зай хоорондын барих.
-Орон нутгаас ирсэн иргэдийг гаргах ажлыг хэзээ зохион байгуулах вэ?
-Хөдөө орон нутгийн иргэд дээр олон санал ирж байна. Орон нутгийн иргэдийг буцаах талаар судалж байна. Одоогоор шийдвэр гаргаагүй байна. Ажлын хэсэг судалгаа хийж байгаа. Иргэдээс шинжилгээ аваад гаргах боломж бүрдсэн. Харин орон нутагт очоод эдгээр иргэнийг хөл хорионд байлгах баталгаа өгч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс орон нутгийн удирдлагуудтай тохиролцох ажил үлдсэн.
| 13 төрлийн албан хаагчид нийтийн тээвэр болон хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцохоор боллоо |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |