Долдугаар ангиасаа хойш нүүрс барьж үзээгүй байхад нь, нүүрс хаанаас гардаг, ямар өнгөтэй болохыг ч мэдээгүй байхад нь “хулгайч” болгочихсон юм байх, тэднийг. АТГ-аас нэрийг нь зарлахтай зэрэгцээд л уйлах нь халгүй мэдэгдэл хийж, дээрх гэнэн тайлбараар биеэ өмөөрцгөөж, олны шившиг, инээдэм болцгоосон. Нүүрсний хэрэгт холбогдсон тэд хулгайн хэргээ инээдэм, онигоо болгоод өнгөрөөе гэж бодсон байх.“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэх ардын үг бий.
Үүний адил нүүрсний хэрэгт холбогдсон нэр, нөлөө бүхий хүмүүсийн хэчнээн нь буруу замаар нүүрсэнд гар дүрж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан болохыг хууль, хяналтынхан удахгүй илчилнэ. Харин тэр цагт “Би "Тавантолгойд" очиж нүүрс хулгайлаагүй, "Тавантолгой" хаана байдгийг ч мэдэхгүй” хэмээн мэлзэж байсан эрхмүүд буруу замаар нүүрсийг шоргоолж шиг зөөж, ухаж байснаа хэрхэн, ямар баримтаар үгүйсгэж чадах бол.
Өчигдрийн байдлаар тэдний хэн нь ч гэм буруугүй гэдгээ нэр төртэй сэргээж чадахааргүй харагдсан. УИХ-ын дөрвөн гишүүн ҮАБЗ, Засгийн газар, АТГ-ын баримтыг “Индэр дээрээс би буруугүй” хэмээх ганц өгүүлбэрээр үгүйсгэсэн гэхээр ёс зүйн асуудалта байгаа биз. Хэрвээ өөрсдийгөө гэм буруугүй гэдгийг илчлэх гээд байгаа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулчихаад бардам алхах хэрэгтэй. Иргэд ч “Нүүрсний хэрэгт холбогдсон гэх УИХ-ын гишүүдийн хэнээс нь ч бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах зориг гарсангүй. Хэрвээ тэд гэмгүй байсан бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шиг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч шалгуулчихаад нэр цэвэр явах байлаа” хэмээж байв. Гэвч тэдний хэнд нь ч тийм зүрх, зориг байхгүй болохоор дэмий сандарцгааж, Би буруугүй гэхээс өөрийг хэлж чадахгүй өрөөндөө орцгоосон. Нүүрсний хэрэгт холбогдсон гэх 17 хүний хэн нь ямар тайлбараар өөрийгөө өмөөрч, хамгаалсныг хүргэе.
.jpg)
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би Тавантолгой, Гашуунсухайт хаана байдгийг ч мэдэхгүй
Тэрбээр “Нүүрсний бүлэглэлд миний нэрийг оруулдаг нь сонин л юм. Анх удаагаа л сонсож байна. Хэвлэлийн хурлыг үзэж амжсангүй. Залгаж, тодруулж асууя даа. Би нүүрсний хэрэгт огт хамаагүй. Би нүүрс зөөдөг Тавантолгой, Гашуунсухайт гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Тэр ямар газар, юу хийдгийг ч мэдэхгүй. Миний үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшдэг компаниуд маань нүүрс зөөдөггүй. Харин нүүрсний хувийн компаниудад шатахуун нийлүүлдэг байсан байж болзошгүй” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД: БИ ТАВАНТОЛГОЙГООС ХҮРЗ Ч НҮҮРС АВААГҮЙ
Тэрбээр “Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг хараад гайхаад сууж байна. Ямар учиртай миний нэрийг оруулж ирснийг ойлгохгүй нь. Тавантолгойгоос би хүрз нүүрс ч аваагүй. Миний хувьцаа эзэмшдэг болон үүсгэн байгуулсан компани нүүрсний бизнес хийддэггүй. Би эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгээр яваад, ойрдоо ажил руу очиж чадахгүй байгаа. Надад намаас ч хууль хяналтын байгууллагаас ч мэдэгдсэн зүйл алга. Учир нь олдох байлгүй дээ” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН: Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй
"Би нүүрсний хулгайн талаар юу ч мэдээгүй сууна. Хууль хяналтын байгууллагаас ч намайг дуудаж, шалгасан зүйл байхгүй. Надад нүүрстэй холбоотой нэг ч компани байхгүй. Бодвол намайг Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэдэг агуулгаар холбогдуулан ийм мэдээлэл хийж байгаа юм байлгүй. АТГ-аас шаардлагатай бол дуудах байх. Би нүүрсний хэрэгтэй ямар ч хамаагүй" хэмээв.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР: Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ
Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа" хэмээн манай сайтад байр сууриа илэрхийлсэн.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛД: Мэдүүлэг авахгүйгээр яллачихдаг болсон юм байх даа
Тэрбээр “Би нүүрсний хулгайчаар зарлагдсан байна. Мэдүүлэг авахгүйгээр яллачихдаг болсон юм байх даа. Намайг юунд буруутгаж байгаа юм бол” хэмээжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Ө.ШИЖИР: Нүүрс түлж үзсэнээс тээвэрлэж үзсэнгүй
Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе. Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна. Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна. Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ” гэжээ.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ДАРГА Х.МАНДАХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг дэмжинэ
Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурьджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд ирж байгаа. Үүнд хариулт өгье.
1.Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.
2.Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.
3.Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.
4.Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.
5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана" хэмээсэн байна.
Үүнчлэн нүүрсний хэрэгт холбогдсон гэх 17 хүн АТГ-ын баримтыг үгүйсгэж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Уг нь тэд гэм буруугүй гэдгээ амаар биш баримтаар нотолж, шалгуулах нь ёс зүйд нийцэх байлаа.
| ҮАБЗ, ЗАСГИЙН ГАЗАР, АТГ-ЫН БАРИМТЫГ НҮҮРСНИЙ ТОНУУЛЧИД НЯЦААЖ ДӨНГӨХ ҮҮ |
|
“Скай Хайпермаркет” ХХК нь Гидропоник хүлэмжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр “Буянт Бумба Эрдэнэ” ХХК-тай хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэлээ
2025-11-08 11:40:00
2025-11-08 11:03:46
Д.Пүрэвдорж байлдааны самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:45:31
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ
2025-11-08 10:36:26
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-11-08 10:35:57
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-11-08 10:35:15
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-08 10:34:28
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-08 10:33:59
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-08 10:33:40
Чөлөөтийн эмэгтэй баг АНУ-ын тэмцээнээс 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:30:26
Г.Монголжин жюү жицү-гийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан боллоо
2025-11-08 10:00:49
2025-11-08 09:54:43
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-08 09:47:10
Б.Одгэрэл жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-11-08 09:36:03
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |