• Өнөөдөр 2025-04-22

Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцсон Монгол-Германы хамтарсан хээрийн сургалтаас коронавирус тархсан уу

2020-11-20,   1756

ХБНГУ-ын “BR24” мэдээллийн сайтад “Герман Улсаас Монгол Улсад хээрийн бэлтгэл хийхээр очсон 25 цэргийн нэгээс халдвар илэрч, эх орондоо ирэх хугацаа нь хойшлогдсон” гэх мэдээлэл өчигдөр буюу 19-ны 13:30 минутад нийтлэгджээ. Түүнчлэн тус сайт “ХБНГУ-аас Монголд очсон цэргүүд нь Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх энхийн сахиулагчдыг “Тавантолгой” дахь бэлтгэлийн баазад дадлагажуулах даалгавартай байсан. Улмаар хоёр долоо хоногийн өмнө нутаг буцах ёстой байсан” гэж мэдээлжээ. 

ХНБГУ-ын “BR24” сайтаас унших: https://www.br.de/nachrichten/bayern/corona-quarantaene-gebirgsjaeger-zurueck-aus-der-mongolei,SGiUous?fbclid=IwAR0Hl4SZ-clybKPUliWR60g6OCf2TMv7YPsZ3fQI0Wfkw4tQ001eh6-n8Dk

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард ХБНГУ-ын цэргүүд манай улсад ирж, тус сарын 2-30-нд “Монгол-Герман Улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалт” хийсэн нь үнэн аж. Түүнчлэн аравдугаар сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сургалтын үйл явцтай танилцаж, үг хэлсэн юм. Мөн түүнтэй хамт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм. 

“Монгол-Герман Улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалт” нь Зэвсэгт хүчний сургалтын төв, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт явагдсан бөгөөд Монгол, Германы 90 цэрэг оролцсон гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон албаныхан тус сургалтын үйл явцтай танилцахдаа амны хаалтгүй явсан нь дээрх зурагнаас харагдаж байна.
 
Одоогоор Герман Улсын цэргүүдээс халдвар илэрсэн нь үнэн эсэх талаар Батлан хамгаалах яамнаас "Ташаа мэдээлэл" гэх тайлбар хийгээд байна. Харин Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос тайлбар хийгээгүй байна. 
 

Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцсон Монгол-Германы хамтарсан хээрийн сургалтаас коронавирус тархсан уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188