Дархан-Уул аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 11:00 цагийн байдлаар 16 болоод байгаа. Коронавирусийн голомт бий болсон учраас тус аймгийн хэмжээнд гурав хоногийн хугацаанд тэг зогсолт хийсэн. Тэг зогсолтын хугацаа маргааш өглөө дуусах бөгөөд өнөө орой тус аймгийн онцгой комисс хуралдаж, тэг зогсолтоо үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм. Түүнчлэн тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг захиалгаар иргэдэд хүргэж байгаа юм.
Энэ талаар Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Т.Ганболд "Хүнсний хангамжийн судалгааг гол нэрийн бүтээгдэхүүн дээр гаргаж ажиллаж байна. Одоогоор гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байна. Харин өндөг, зарим нарийн ногоо зэрэг бүтээгдэхүүн 1-10 хоногийн нөөцтэй байгаа асуудал байна. Гэхдээ нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Хүнсний бүтээгдэхүүнүүдийн түгээлтийг гурав дахь өдрөө хийж байна. Анхны өдөр 20 гаруй дэлгүүрээр түгээлт хийсэн. 4245 захиалга ирсэн. Өчигдрөөс 96 дэлгүүрээр түгээлт хийж байна. Өнөөдөр 102 дэлгүүр түгээлт хийж байна. 14:00 цагийн байдлаар 897 захиалга авч, 60 хувийг нь хангаад байна. Айл нь хаяг дээрээ олдохгүй байх, халтиргаа ихтэй байх гээд асуудлууд үүсч байна. Иргэд нарийвчилсан захиалга өгөх тохиолдол бас байна. Жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэх мэт. Мах, гурил, будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, ургамлын тос зэргийг бол асуудалгүй хүргэж байна. Түүнчлэн үнийн хий хөөрөгдөл бий болох эрсдэлтэй байгаа учраас гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийн дээд хязгаарыг тогтоох ажил хийгдэж байна. Өнөө орой шуурхай хурлаар хэлэлцүүлнэ" гэлээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр " Бид анх 25 эмийн сангаар үйлчилгээ үзүүлж байсан. Өчигдөр 30 болгож нэмэгдүүлсэн. Хэний өдрийн дуудлага 496 ирж байсан бол өчигдөр 1904 болж нэмэгдсэн. Үнийн дүнгийн хувьд эхний өдөр 3.9 сая байсан бол өчигдөр 17.5 сая төгрөг болсон.
| Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд: Иргэд гоо сайхны бүтээгдэхүүн захиалж байгаа нь хүргэлт хийхэд хүндрэл учруулж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |