Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон танхимын бусад сайд өчигдөр олон нийтэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан билээ. Гурван цагийн хугацаанд иргэдэд тулгамдаад байгаа асуудал болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хангалттай асуулт асууж, хариулт авсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганаар гишүүд өчигдрийн сэтгүүлчдийн асуусан асуултыг бие биеэсээ асууж, Улсын онцгой комиссынхон өнөөх хариултаа л хэлж байна.
Харин УИХ-ын гишүүн П.Анужин үүнийг шүүмжилсэн юм. Тэрбээр "Бид ингээд хэний ч асуугаад хариулчих асуултыг асуугаад суумааргүй байна. Бид асуудлаа мэдэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Цар тахалын тухай хууль батлагдсан. Гэтэл өнөөдөр банкны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэхээс өөр тодорхой мэдээлэл алга. Тодорхой зохицуулалтыг хуулинд нь оруулж өгмөөр байна. Бид өнөөдөр асуулт асуугаад суух биш, амьдралд хэрэгтэй хууль батлах хэрэгтэй байна. Аюулгүй байдлын байнгын хороо яагаад хуралдахгүй байгаа юм бэ гэж Н.Алтанхуяг гишүүн хэлж байна. Энэ байнгын хороогоо хуралдуулаад болохгүй байгаа зүйлийг нь хуулиараа засах хэрэгтэй байна" гэлээ.
Мөн "УИХ-ын гишүүдийн цахим хуралдаан үр дүнгүй болж байна. Гишүүд асуултаа давтаж асуух, тодорхой шийдвэр гаргасан хариулт сонсож чадахгүй байгаа зэрэг асуудал гарсаар байгаа. Тиймээс гишүүд сэтгүүлчдийн ажлыг хийж суухын оронд болохгүй байгаа асуудлаа хуулиар засаж, шийдвэрлэх ажлаа хийх ёстой" хэмээн шүүмжилсэн П.Анужин гишүүнд “Браво” гэж хэлье.
| П.Анужин гишүүнд “Браво” гэж хэлье |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |