УИХ-ын гишүүд цахимаар хуралдаж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт цахимаар хуралдаж, ирэх оны төсвөө баталсан билээ. Харин өнөөдрийн хуралдаанаар халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээний талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараас асуулт асууж, тодруулж байна. Гишүүдийн хэлснээр “Иргэд тулгамдсан асуудлаа ярьж, их хандаж байна. Орон нутгийн иргэдийг гаргах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ. Өнөөдрийн орлогоороо амьдардаг иргэдийг яах вэ. Иргэдэд маск тараах уу” гэсэн асуултуудыг асуусан. Гэвч холбогдох албаныхан тодорхой хариулт өгөхгүй байгааг гишүүд шүүмжилж байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүд Төрийн ордонд хуралдаж болдоггүй юм уу гэсэн саналыг Ц.Даваасүрэн гишүүн гаргасан бол Н.Алтанхуяг гишүүн мөн ийм санал хэлж, байнгын хороодыг хуралдуулах шаардлагатай байна гэсэн юм. Тухайлбал, улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсч байхад Аюулгүй байдлын байнгын хороо яагаад хуралдахгүй байгаа юм бэ. Тиймээс Төрийн ордонд гишүүд хуралдах хэрэгтэй байна гэлээ. Тэдний саналыг Ц.Туваан болон хэд, хэдэн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Шадар сайд "УИХ-ын гишүүд ч гэсэн вирус тусаж болно. Гишүүд туслах, зөвлөхөө дагуулж явдаг. Одоо бид бүрэн хүрээгээ хумиж чадаагүй учраас хэн нь туссан гэдгийг нь мэдэх боломжгүй байна. УИХ-ын гишүүдийн туслахтай ойрын хавьталд орсон хүн байгаа шүү дээ. Тэднийг шинжилгээнд хамруулчихсан. Энэ улсын онцгой нөхцөл шүү” гэсэн хариулт өглөө.
| "УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд ажиллуулъя" |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |