УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Ковид-19 халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа
арга хэмжээний талаар УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Үүний дараа гишүүд асуулт асууж тодрууллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН “Вакцин хамгийн чухал хэрэгтэй байна. Бид Дэлхийн банкны мөнгийг хүлээгээд суумааргүй бйна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг иргэд одоо л хэрэглэмээр байна. Энэ мөнгөөр вакцин авах ажиллагаагаа зохион байгуулах ёстой. Ард иргэдээ хамгийн сайн цар тахлаас хамгаалж байгаа улс орнууд байна. ДЭМБ-аас “маскаа зүү, гараа угаа” гэдэг зөвлөмж өгч байгаа. Иргэд өнөөдөр маскаа авах уу, талхаа авах уу гэдэг дээр байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг маск авахад зарцуулмаар байна. Өдрийн орлогоороо амьдардаг 150-180 мянган хүн өнөөдөр эрсдэлтэй байна. Энэ хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгтэй байна. Бид тахлын үеийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР: Вакцинтай холбоотой асуудлаар Дэлхийн банктай хамтарч ажиллаж байгаа. Үүнээс гадна хоёр хөрш болон вакцин гаргаж байгаа орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд санал солилцохажил явагдаж байгаа. Иргэдээ эрсдэлд оруулахгүй байх нь чухал. Хавраас хойш шат дараатай арга хэмжээ авсан. Хүүхдийн мөнгө олгох, нийгмийн дааатгал, зээлийн асуудал гээд. Нийгмийн хамгааллын яам эмзэг бүлгийн хүмүүст анхаарал хандуулж, холбогдох мөнгийг дансанд нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Вакциныг хэн түрүүлж мөнгөө төлнө, тэр түрүүлж авна. Манай улс Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдаж, түрүүлж авахаар хүсэлт тавьсан. Эхний 60 хувьд вакцин хийхээр оруулж ирнэ. Үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асуугаад байна. Хүүхдүүдэд вакцин хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөнгөндөө гол асуудал биш. Засгийн газар, гадаад харилцааны яам, сангийн яам вакцин хурдан оруулж ирэх тал дээр ажиллаж байгаа гэсэн тайлбар өглөө.
| Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг иргэдэд одоо л зарцуулмаар байна |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |