Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгээр бол монголчууд бид яг одоо үхэх, сэхэхийн зааг дээр дайны нөхцөлд гардан тулалдаанд оролцож байгаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид бүслэлтэд орж, Засгийн газар маань хориглон хамгаалах тулалдааныг хийгээд ч барсангүй гэв. Улмаар тулалдааны бүсүүд задарч, коронавирус Монгол Улсад нэвтэрчихээд байгаа. “Бид амьд л үлдэх ёстой” хэмээн Засгийн газрын тэргүүн нь олон нийтэд анхааруулав.
Ерөнхий сайдын хэлснээр Монгол Улс дайнд оролцож байгаа гэж бодъё. Тэгвэл дайны бүслэлтэд 10 сарын турш байсан удирдагч нар яг юу хийсэн бэ. Мэдээж дайнд ялах төлөвлөгөө гаргаж, армийн удирдагчийн хатуу хяналт дор явагддаг байх. Харин манайд ийм төлөвлөгөө бий юү. Анх франц иргэн Монгол Улсад халдвар тээж орж ирснээр бид энэ өвчний аюулыг мэдэрсэн. Бүгд айж, сандралдан хөл хорио тогтоож, хоол хүнсээ базаасан билээ. Азаар дотооддоо халвар тархаагүй ч “Аюул ойрхон байгаа шүү” гэдгийг хэн, хэн нь тэгэсхийгээд мартсан. Тухайн үед Засгийн газраас хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Хоёр сар гаруй үргэлжилсэн хөл хорио жижиг аж ахуйн нэгж, иргэдэд асар их дарамт болсон билээ.
Энэ үеэр УИХ-ын 2020 оны сонгууль болж Засгийн газраас хэд, хэдэн шийдвэрийг гаргасан. Тухайлбал, хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох, нийгмийн даатгал, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг шийдвэр гаргасан нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэмэр болсон гэж үздэг. Гэвч энэ хангалттай байгаагүй. Сонгуулийн шоу, иргэдэд таалагдах гэсэн шийдвэр байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл 10 сарын хугацаанд нөхцөл байдал улам хүндэрч, дэлхий нийтээрээ халдварын хоёр дахь давлагаанд өртөж, олон зуун сая хүний амь насыг авч одсоор байна. Гэвч өнгөрсөн хугацаанд манай улс хоёр шатны сонгуулиа амжилттай зохион байгуулж, өчнөөн тэрбум төгрөгөөр наадам хийж, дарга, цэрэггүй амарцгаасан билээ. Уг нь дайны бүслэлтэд байгаа улс орон байнгын бэлэн байдалд байж, халдварт өвчин ороод ирлээ гэхэд иргэдээ яах вэ, эдийн засгаа хэрхэн барих вэ гээд цаасан дээр батлагдсан төлөвлөгөөтэй байх ёстой. Гэвч Засгийн газарт тийм төлөвлөгөө байсангүй. Өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг иргэдээ яах вэ гэдэг асуултад ч хариулт өгч чадахгүй байна.
Тэгвэл коронавирусийн бүслэлтэд 10 сарын турш байсан удирдагч нар яг юу хийсэн бэ. Мэдээж дайнд ялах төлөвлөгөө гаргаж, армийн удирдагчийн хатуу хяналт дор явагддаг байх. Харин манайд ийм төлөвлөгөө бий юү
Ерөнхий сайд нь сүржин үгтэй мэдэгдэл хийж иргэдийг айлган, танхимын гишүүдээ зандарч сүрийг үзүүлэв. Тэрбээр хүүхдийн 100 мянган төгрөгөө үргэлжлүүлэн олгоно, нийгмийн даатгал, зээлийн төлбөрийг хойшлуулна гэсэн өмнөх шийдвэрээ л танилцууллаа. Уг нь иргэд Засгийн газрын тэргүүнээс илүү зүйл хүлээж байсан. Өрхийн орлогыг хэрхэн дэмжих, аж ахуйн нэгжүүдээ дампууруулчихгүй хэрхэн авч үлдэх, өнөө, маргаашийн хэрэглээгээ арай ядан олж байгаа иргэдээ яах вэ гээд амьдралд буусан бодитой шийдвэр хүлээж байв. Гэтэл Засгийн газар “Улс мөнгөгүй, боломжгүй” гэсээр хурлаа дуусгасан билээ.
Өнөөдөр гэнэтхэн халдварт өвчин ороод ирсэн юм шиг сандралдаж, дарга нар нь хоорондоо ямар чуялдаа холбоогүй шийдвэр гаргаж байгаа нь тэдэнд ямар ч төлөвлөгөө байхгүйг харуулж байна. Өглөө гаргасан шийдвэрээ орой нь цуцалж, олон хүн бужигнуулж болохгүй гэж хэлчихээд өөрсдөө тэр ажлаа зохион байгуулж байна. Яг үнэндээ Засгийн газарт “Иргэдээ гэрээсээ битгий гар” гэж хэлэхээс өөр төлөвлөгөө алга. Хэрвээ иргэдэд тулгараад байгаа тэр асуудлыг шийдэж чадах мэдэгдэл хийсэн бол иргэд өнөөдөр гэртээ санаа амар суух байлаа.
| “Коронавирусийн бүслэлт”-д байсан 10 сарын хугацаанд Засгийн газар юу хийсэн бэ |
|
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |