Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр цар тахлын үед авч хэрэгжүүлэх зургаан саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Тус саналын талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижирээс тодрууллаа.
-Ерөнхийлөгч өчигдөр өрх бүрт сая төгрөг олгох саналыг Засгийн газар хүргүүлсэн. Энэ саналыг гаргахдаа эдийн засгийн тооцоо судалгааг хийсэн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан албан бичиг хүргүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдал зарласнаас болж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа 14 хоног зогсож, ажилчин, албан хаагчид орлогогүй болж байна. Бизнес эрхлэгчид арваннэгдүгээр сарын сүүлийн цалинг хэрхэн өгөх вэ гэдэг асуудал ч бүрхэг байна. Өнөөдрийн "Өдрийн сонин" "Хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч байна. Өрхийн санхүү хүндэр ч байна" гэсэн нийтлэл гарсан байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байдал нь өрхийн санхүү, аж ахуйд нэлээд хүндрэл учруулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс маш тодорхой зургаан саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ер нь тооцоолол хийсэн үү?
-Эдийн засгийн тооцоолол хийсэн зүйл байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч Сангийн сайдыг дуудаж танилцуулах байх. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлэхэд мөн ийм асуудал үүсч байсан. Гэхдээ тухайн үед эдийн засгийн тооцоололтой байсан гэдгийг та бүхэн харсан. Өнөөдөр 248 мянган иргэн 690 орчим тэрбумын тэтгэврийн зээлээ тэглүүлсэн. Үүнтэй адилхан бидэнд судалсан тооцсон зүйлүүд байгаа. Улсын төсөв хэрхэн бүрддэг вэ гэдгийг маш энгийнээр ойлгоход аж ахуйн нэгжүүдийн татвар, шимтгэлээс бүрддэг. Аж ахуйн нэгжүүдийн орлогыг ард иргэд бүрдүүлдэг. Тасралтгүй үргэлжлэх ёстой үйл ажиллагаа нэг газартаа тасарвал эдийн засагт хүндрэл үүснэ. Тиймээс улсын төсвийн орлого бүрдэх үү, бүрдэхгүй байх асуудал үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс зургаан санал бүхий санал хүргүүлсэн.
-Манай улсад эдийн засгийн боломж байгаа юу. Ерөнхийлөгч ганцаараа улс төр хийчхэж байгаа юм биш биз дээ?
-Ганцаараа улс төр хийсэн зүйл байхгүй. Өмнө нь албан бус байдлаар Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулга хийж байсан.
-Бэлэн мөнгө тараах байдлаар эдийн засгийн байдлаа дэмжсэн улс орнууд олон байгаа. Гэхдээ манай улсын эдийн засагт ийм боломж байгаа юу?
-Бэлэн мөнгө буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 55 орчим улс байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулахад харьцангуй өөр. Гэхдээ манай улсын хувьд тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой. Улс нэмэлт орлого олох боломжтой. Үүнийг бид ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжвэл Засгийн газар дээр тодорхой саналууд гараад зохицуулагдах байх. 2019 оны эцсийн судалгаагаар 897 мянга орчим өрх байгаа. 897 мянган өрх гэж тооцохоор сарын 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай дотоодын аж ахуйн нэгж үйлдвэрлэл рүү орох боломж байна гэж үзэж байгаа.
-800 мянган төгрөгийн эрхийн бичиг авахыг аж ахуйн нэгжүүд зөвшөөрсөн юм уу. Улс аж ахуйн нэгжүүд рүү 800 мянган төгрөгийн эрхийн бичгийн санхүүжилт хийх боломжтой юм уу?
-800 мянган төгрөгийн эрхийн бичиг өгөх нь дотоодын үйлдвэрлэлүүдээ дэмжсэн, эргэлтийг бий болгох санхүүгийн дэмжлэг хөшүүрэг.
-Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг дэмжээгүй гэсэн мэдээлэл байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Энэ мэдээллийг аваагүй байна. Хэрвээ Засгийн газар Ерөнхийлөгчийн гаргасан зургаан саналыг дэмжээгүй бол бид Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух байх.
-Хэрвээ Ерөнхийлөгчийн иргэдэд нэг сая төгрөг өгөх санал дэмжигдвэл Ерөнхийлөгчийн компаниуд ваучерт хамрагдана гэсэн шүүмжлэл байна?
-Наадах чинь маш энгийн асуудал. Энэ бол хуулийн зохицуулалттай. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан иргэдэд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжвэл энэхүү хөтөлбөрт Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудыг хамруулахгүй байх хэрэгтэй. Би түрүүн хэлсэн, Монгол Улсад 8600 орчим боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Тэндээс Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хоёр, гурван үйлдвэр хасагдана гэсэн үг.
| Ө.Шижир: Ерөнхийлөгчийн санал Ерөнхийлөгчийн хамаарал бүхий компаниудад үйлчлэхгүй |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |