МАН-ын гишүүд тал талд попорч эхэллээ. Тэгээд зогсохгүй бие, биеийгээ олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, улыг нь шагайж эхлэв. Үүний хамгийн тод илрэл нь МАН-ын зарим гишүүн Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараас урьтаж, хувийн нүүр ном, твиттэрээрээ төрийн мэдээллийг түрүүлж олон нийтэд хүргэн өөрсдөдөө оноо авахыг санаархаж эхлэв.
Бүх нийтийн хатуу хөл хорионы үед ард олныг Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээлэлд итгэх ёстойг сануулсаар байгаа. Гэвч УИХ-ын гишүүд, нэр бүхий сайд нар эрх мэдэл, ажил үүргийн хуваарийн дагуу олж авсан мэдээллээ цахим хуудастаа уралдан нийтэлж эхэлсэн нь тэднийг нэгдсэн бодлогогүй, үндсэн чиг шугамгүй, дэг журамгүй, бие биенийхээ ажлыг хүндлэхгүй байгааг илтгэнэ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хотод гацсан орон нутгийн иргэдийг энэ долоо хоногийн гурав дахь өдрөөс хойш нэг удаа гаргахаар боллоо” гэх мэдээллийг цахим хуудастаа нийтлэсэн. Үүний дараа Улсын онцгой комисс мэдээлэл хийж “Дотоодын халдвар нэмэгдэж байгаа учраас орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ. Улмаар “Баталгаагүй мэдээлэл тараахгүй байх”-ыг УИХ-ын гишүүдээс хүссэн юм.
.png)
Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдээ өмөөрч, Улсын онцгой комиссыг шүүмжлээд авсан. Тэрбээр “Худал мэдээ тараагч” хэмээн цоллож байгаад дургүйцлээ илэрхийлэн Улсын онцгой комиссоос өгсөн хариуг олон нийтэд мэдээлсэн хэмээн хариу тайлбар өгсөн юм. Тэрбээр “Чи, би-гээ дуудалцахаас илүүтэй орон нутгийн иргэдийг гаргах асуудлыг шийдэх нь чухал. Бидэнд өгсөн хариуныхаа дагуу УОК-ыг хотод гацсан иргэддээ анхаарал хандуулж, боломжит байдлаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” хэмээн “ууртай” тайлбар бичжээ.
Түүнчлэн Байгаль орчны сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаанд оролцож, халдвар авсан иргэний талаарх мэдээллийг цахим хуудаснаа нийтэлсэн нь хүмүүст таалагдах биш, харин ч сандралд оруулж, бухимдуулаад авсан.
Энэ бүхэн тэднийг нэг чиг шугамгүй, дэг, журамгүй, бие биенийхээ ажлыг хүндлэхгүй байгааг илтгэнэ
Ерөнхий сайдын өнгөрсөн хугацаанд “Туулын мөсийг долоох шахан байж” бүрэлдүүлж, эвлүүлж авсан намынхан нь “уйдаж” эхэлсэн нь дээрх байдлаар тод илэрч байна. Ингээд ирэхээрээ энэ намынхан хоорондоо хагаралдаж, хэдэн хэсэг болоод Засаг унагахаас эхлээд Монголын ард түмнийг хохироодог билээ. Тэр ч бүү хэл, намынхаа аль томыг, аль эв нэгдлийг баримтлагчийг, аль дэг журамд оруулахыг хүсэгчийг “Авч хаядаг” муу зантай. Энэ зан нь хөдлөх гээд хэдэн гишүүд нь энд тэнд попорч, элдвийн хэрэгт хошуу дүрээд эхэлсэн бололтой.
| МАН-ынхан хагаралдаж эхэллээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |