Шинэхэн хотын мээр болон түүний хатуу хөл хорионы үеэр халаа сэлгээ хийн барин бүрдүүлж байгаа багийн чадвар, чансааны эхний сорилт коронавирусийн дотоод дахь тохиолдлууд ар араасаа нэмэгдэж буй энэ өдрүүд яах аргагүй мөн. Хотын мээрийн бүрдүүлсэн багийн ухаалаг, зөв шийдвэр, тактик Монгол Улсын хүн амын гуравны нэг орчим иргэний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой. Гэвч Хотын дарга Д.Сумъяабазар болон түүний албатууд үүнийг хараахан ойлгож амжаагүй яваа бололтой. Ингэж хэлэхийн учир нь өчигдөр хотын захиргааны гадна иргэд коронавирусийн халдварыг "марттал" бужигналаа. Өмнөх өдөр нь нөөцийн мах борлуулах цэгүүдийн ойролцоо иргэд мөн л өнөөх халдварт өвчин гараагүй мэт аашилцгаав.
Дэлхий нийтээр тархаж, олон сая хүний амийг авч одсон халдварт өвчин манай улсад ороод ирчихсэн байгаа. Тиймээс төр засгаас иргэдийг "Гэрээсээ битгий гар, Олон хүнтэй газар битгий оч, Хоорондын зайгаа барь" хэмээн цаг тутам анхааруулж, улмаар хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Гэвч хотын захиргааныхан нөөцийн мах борлуулах цэгүүддээ урьдчилан зохион байгуулалт хийгээгүй нь, замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх "Тусгай зөвшөөрөл" нэртэй цаас хэвлүүлсэн нь иргэдийгээ бужигнуулах ажлыг өөрсдөө зохион байгуулж байна гэж шүүмжлэхээс аргагүйд хүргэлээ.
Шинэхэн хотын мээр болон түүний хатуу хөл хорионы үеэр халаа сэлгээ хийн барин бүрдүүлж байгаа багийн чадвар, чансааны эхний сорилт коронавирусийн дотоод дахь тохиолдлууд ар араасаа нэмэгдэж буй энэ өдрүүд яах аргагүй мөн
Нэгдүгээрт, хатуу хөл хорионы үед иргэддээ хүнс залгуулах гэж УОК-оос шуурхай шийдэн гаргасан нөөцийн махыг борлуулахдаа Д.Сумъяабазарын хариуцаж буй дүүргүүдийн удирдлага, зохион байгуулагчид зохион байгуулалтын маш том алдаа гаргасан. Хотын захиргааныхан, дүүргүүдийн удирдлага, холбогдох нэгжийн мэргэжилтнүүд нөөцийн мах борлуулах цэгүүдэд борлуулалт эхлэхээс өмнө иргэд хоорондын зай баримтлах цэгүүдийг тодорхой гарган, тэмдэглэж өгч болох л байсан. Ингээгүйн улмаас мах авах гэсэн иргэдийн бужигнаан, бөөгнөрөл хэд хэдэн газарт үүсч, хоорондын зай барих битгий хэл юм болов. Тэр ч бүү хэл зохион байгуулагчдад мах худалдан авахаар ирсэн иргэдийн нэр, утас, хаяг, байршлыг ч тэмдэглэж авах ёстой байлаа. Учир нь, хоногийн хоолны махаа авахаар ирэгсдийн дунд нэг л халдвар тээгч байсан бол бусдыгаа эрсдэлд оруулах бүрэн боломжтой байв. Азаар тийм зүйл болоогүй ч, энэ эрсдлийг тооцож, хүмүүсээ бүртгэлжүүлж авах ёстой байв. Мөн тэнд л халдвар, хамгаалал, ариун цэврийн дэглэм жинхэнэ утгаараа алдагдаж, иргэдийн идэх махыг ил задгай борлуулж, иргэд авсан махаа юугаар ч хамаагүй ороосон болоод гэр гэр рүүгээ гүйлдэж байлаа. Зарим нь бүр хаа таарсан газраа гулууз махаа тавьж, нуруугаа амрааж харагдсан. Зүй нь бол мах борлуулж буй худалдагч нар үйлчлүүлэгчдэдээ махаа боож, ороогоод, хийгээд аваад явах уут, цаас, савлагааг нь бэлдсэн байх ёстой билээ, эрсдэл ихтэй энэ үед. Үнэхээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодож байгаа бол хэн ч бодоод олчихоор, сэтгэл гаргаад зохион байгуулчихаар энэ мэтийн хандлага шинэ хотын мэрийн багт байсангүй.

Хоёрдугаарт, Хөл хорионы дэглэмийн үед нэр бүхий 13 салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдний ажлын үнэмлэхийг шалгаж, нэвтрүүлэх ажлыг цагдаа нар зохион байгуулж байсан. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар гэнэтхэн л "тусгай зөвшөөрөл" олгох "мэргэн санаа" олсон билээ. Уг зөвшөөрлийг дээрх 13 байгууллагын ажилчдын хувийн болон албаны автомашинд олгохоор болсон юм. Ингэхдээ албан бичиг, зөвшөөрөл хүссэн өргөдөл, тамга тэмдэг гээд баахан бичиг цаасны ажил болов. Гэтэл өнөөх тусгай зөвшөөрөл нь зорилтот эзэндээ очсонгүй. Улмаар хуурамчаар үйлдэх, үнэд хүргэх зэрэг зөрчил цөөнгүй илрэв. Хотын даргын онцгой үед хэрэгжүүлэх гэсэн санаа ийнхүү хөрсөн дээрээ хэрэгжиж чадалгүй, нэг өдрийн дараа цуцлагдлаа. Ингэхдээ дахин судална гэдгийг албаныхан хэлж байна. Тэгэхээр ямар ч тооцоо, судалгаагүй шийдвэр гаргасан болж таарах нь. Үүнийг нь ч УОК-ынхон даруй засаж, "Ажлын хажуугаар ийм дэмий зүйл битгий хий" хэмээн банга хүртээж, сануулаад авав бололтой.
Тэр ч бүү хэл зохион байгуулагчдад мах худалдан авахаар ирсэн иргэдийн нэр, утас, хаяг, байршлыг ч тэмдэглэж авах ёстой байлаа. Учир нь, хоногийн хоолны махаа авахаар ирэгсдийн дунд нэг л халдвар тээгч байсан бол бусдыгаа эрсдэлд оруулах бүрэн боломжтой байв
Хатуу хөл хорионы дэглэмийн үед хүн бүхэн төр, засгийнхаа шийдвэрийг хүлээж бас мөрдөж байна. Гэтэл дарга нар ямар ч тооцоо, судалгаагүй энэ мэт шийдвэр гаргачихаад, эргээд тэр нь иргэдийн буруу болоод дуусч байгаа нь харамсалтай. Үнэхээр иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж байгаа юм бол ул суурьтай шийдвэр гаргаач, хотын дарга аа. Эцэст нь, Хатуу дэглэмийн үед эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа л байх, гэхдээ л эхний шалгалтаа таны бүрүүлсэн шинэхэн баг маш хангалтгүй өглөө.
| БУДИЛУУ ХОТЫН ДАРГЫН БУРУУ ШИЙДВЭРҮҮД БАНГА ХҮРТЭЖ ЭХЛЭВ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |