• Өнөөдөр 2025-04-22

Т.Мөнхсайхан: Энхсаран сувиллын ажилчид халдвар авсан нь үнэн

2020-11-15,   937

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Үзлэг зохион байгуулах цэгийн нэмж 18 болгож байгаа. Үүнээс гадна өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгөх боломжтой.  Манай улсад гурван голомт байгаа. Улаанбаатар хотод ес, Сэлэнгэ аймагт гурав, үлдсэн нь гаднаас тээвэрлэгдэж орж ирсэн тохиолдол байгаа.
 
Үүн дээр Энхсаран сувилалд үүссэн голомт гаднын улсаас зөөвөрлөгдсөнд тооцогдож байгаа. Нийт 44 хүн бий. Үүнээс сувиллын ажилчид халдвар авсан нь үнэн. Бид мэдээллээ нуусан зүйлгүй. Энхсаран сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ-эд тусгаарлаж, шинжилгээ авч байгаа” гэв. Мөн энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Энхсаранд тусгаарласан хүмүүс бүгд сувиллаас гараагүй. Жолоочоос бусад нь байгаа. Өмнө нь гарсан хүмүүсээс тандан судалгаа хийхэд жолоочоос илэрсэн” гэлээ.
 

Т.Мөнхсайхан: Энхсаран сувиллын ажилчид халдвар авсан нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188