• Өнөөдөр 2025-04-22

Хөл хориог 14 хоног буюу арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгалаа

2020-11-15,   855

Эрүүл мэнд сайдын зөвлөлийн хурлаар хөл хориог 14 хоног сунгах санал гаргаж, УОК, Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэж эрүүл мэндийн байгууллагууд үзсэн байна.
 
Түүнчлэн хүн  амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийх тул хөл хориог сунгах шаардлага үүсээд байгаа аж.
 
Эрүүл мэндийн яамнаас гаргасан дээрх саналыг УОК-ын шуурхай хурлаар хэлэлцүүлж, хөл хориог сунгах саналыг хүлээж авсан байна. Энэ асуудлыг Засгийн газар ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны арванхоёр дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.
 
Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо.  Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө. 

 


Хөл хориог 14 хоног буюу арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-16 14:10:45
    Uyngaa : Tsagan uul sumas mornlvv ormor bn de hvvhdvvd deree ochmor bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188