УИХ-ын гишүүд анх удаа цахимаар хуралдаж, ирэх оны төсвөө баталлаа. Учир нь, манай улс дотооддоо коронавирусийн халдварыг алдсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа билээ. Тиймээс төсөв батлах хуулийн хугацаа болсон учраас өчигдөр УИХ-ын гишүүд цахимаар хуралдаж, 85.5 хувийн саналаар ирэх оны төсвөө баталсан. Ардчилсан намынхан "Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв боллоо" хэмээн шүүмжилж байсан юм. Харин зарим гишүүн хуулийн хугацаандаа төсвөө батлаад эргээд тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Шаардлага гарвал яваандаа төсөвт тодотгол хийх замаар зохицуулж болох юм гэсэн горимын санал" гаргасан.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ирэх оны төсвөө батлаад дараа нь тодотголын асуудлыг яръя гэсэн Д.Ганбат гишүүний саналыг би дэмжиж байна. Яагаад гэвэл одоо нөхцөл байдлыг бүрэн харах болоогүй байна. Тиймээс өнөөдөр төсөв батлах эцсийн хугацаандаа батлаад явах нь зөв" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 26 тэрбум төгрөгийг танаад УИХ-ын Тамгын газрын ажилчдын цалинг нэмсэн гэх асуудалд хариулт хүссэн. Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан үүнийг үгүйсгэж нэг ч төгрөг хасаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Цаашид халамжийн хавтгайрлыг цэгцэлж, реформ хийнэ гэдгийг онцолж байлаа. Тэрбээр "Ирэх оны төсөвт цар тахлыг хамгийн хүндээр төсөөлөөгүй ч гэсэн хэрэв эрсдэл учирвал гэсэн нөхцөлтэйгөөр боловсруулсан гэж бодож байгаа. Хэрэв цар тахал хүндэрвэл иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж тэтгэх зорилгоор 870 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд суулгасан. Үүнийг УИХ-аас ч гэсэн хэвээр нь баталж байна. Тодорхой хэмжээгээр эрсдэлийг тооцоолсон төсөв болсон" гэсэн юм. Мөн ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт болон ЖДҮХС-д нэг ч төгрөг суулгаагүй юм.


Түүнчлэн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэдэг нь сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдээс тодорой харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 140 хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхэд 2.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх нийт орлого 2.398.687.8 сая төгрөг, зарцуулах төсвийн нийт хэмжээ 2.594.280.5 сая төгрөг байх, түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчаас эргэн төлөх төлбөрийн хэмжээг 103.736.0 сая төгрөг байхаар эцэслэн батлагдав. Ингээд УИХ-ын гишүүд ирэх оны төсвийг эргэн тодотгох нөхцөлтэйгээр баталлаа.
| ТӨСӨВ:Иргэдийн орлогыг ХҮҮХДИЙН МӨНГӨӨР дамжуулан тэтгэх ирэх оны төсвөө баталлаа |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |