Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улс коронавирусын халдварыг дотооддоо алдсанаа зарлалаа. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "арав, арваннэгдүгээр сар эвгүй байхаар байна шүү" хэмээн сануулсаар байтал өнөөдөр бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмд орчихоод сууж байна. Хаа, хаанаа хариуцлага суларч, дэглэм алдагдсан нь тодорхой болсон. Гэвч одоо хэн нэгнийг буруутгахаас илүү цаашид бүх нийтээрээ энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, даван туулах вэ гэдгийг ярих хэрэгтэй болж байна. Өнөөдрийн байдлаар дотооддоо алдсан тохиолдол зургаа бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймагт халдварын шинэ голомт үүсч 74 настай эмэгтэйгээс халдвар илрээд байна. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа юм. Улсын онцгой комисс, Засгийн газар яаралтай хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, хөл хорионы хатуу дэглэмийг энэ сарын 12-ны өглөө 06:00 цагаас эхлэн тав хоногийн хугацаатай тогтоосон билээ. Ингэхдээ иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж, шаардлагатай ажиллах байгууллагын жагсаалтыг гаргасан. Онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай гэж өөрсдийнх нь төлөө иргэдээс УОК-ынхон гуйсан билээ.
Гэвч өчигдөр уг хориог эсэргүүцэж, гадуур сэлгүүцсэн, мөрийтэй тоглоом тоглосон, хоолны газраар үйлчлүүлсэн иргэд цөөнгүй байв. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хууль хүчний бүх алба хаагчид бэлэн байдалд ажиллаж буй. Гэвч зарим иргэд орон нутаг руу явах гэж нилээд асуудал үүсгэжээ. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаантай автомашиныг УОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлж буй. Гэвч иргэд алба хаагчдыг үл хүндэтгэхээс гадна Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж ямар нэгэн тайлбар, шалтгаан хэлж, ямар ч зөвшөөрөлгүйгээр нэвтрэх гэж оролдсоныг албаныхан хэлж байна.
Өчигдрийн байдлаар хөл хорионы хатуу дэглэмийг иргэд сайтар мөрдөхгүй байгаа учраас өнөөдрөөс бүр чангатгаж байгаа юм. Дотоодод тархсан халдвар цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс явган хүний болон автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлаж, Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаагаад байна. Зөвхөн шаардлагатай алба хаагчид биеийн байцаалтаа үзүүлж ажилдаа ирж, очихоор болсон. Бусад нь гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгосон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Одоо бүх зүйл таниас, хувь хүнээс шалтгаална" гэдгийг онцлон хэлсэн. Гэвч зарим иргэд төдийлөн ухамсарлахгүй байна. Цөөхөн хүн амтай монголчууд дотооддоо алдсан халдвараа барьж дийлэхээ больчихвол юу болох вэ, иргэн та бодоод үзээрэй. Үр хүүхэд, олон нийтийнхээ төлөө үүргээ ухамсарлаж, УОК-ынхоо үгэнд орцгооё, иргэд ээ.
| УОК-ын үгэнд орцгооё, иргэд ээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |