Улсын онцгой комиссоос яг одоо мэдээлэл хийж байна. Улсын онцгой комисс хуралдаад долоон асуудал хэлэлцсэн байна. Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан оройны 23 цагаас эхлэн тодорхой зорилгогүй хүмүүсийг гэрээсээ гарахыг хатуу хориглох, мөн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах юм байна.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "халдвар авсан жолоочийн эхнэр болон хадам ээж, дүүгээс халдвар илэрсэн. Мөн дүүгийнх нь ойрын хавьтлын хоёр хүнээс халдвар илэрч зургаан тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн ойрын хавьтлын 50 гаруй хүнийг олж тогтоогоод байна. Мөн Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан байна. Тус өвчтөнийг ХӨСҮТ-рүү авчирч байгаа" гэлээ. Тухайн өвчтөнд 11 дүгээр сарын 6-наас зовиур эхэлсэн бөгөөд энэ сарын 9-нд эмнэлэгт үзүүлсэн байна. Эрүүл мэндийн сайдын хэлснээр "Энхсаран" сувиллын халдварын голомттой холбоогүйгээр халдвар авсан байх магадлалтай гэлээ. Учир нь 74 настай эмэгтэй нь жолооч Д-тэй ямар нэгэн байдлаар холбоогүй болох нь тогтоогдсон. Өөр голомт байж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс УОК-ын бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт ажиллаж байна гэлээ. Тус эмэгтэйн ойрын хавьтлын хүмүүсийг олж, шинжилгээ хийгээд байгаа гэлээ.
Тиймээс хөл хорионы хатуу дэглэмийг сайтар мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг санууллаа. Уг өвчнийг эрсдэл багатай даван туулахын тулд иргэн болгон тэвчээртэй байж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөхийг анхаарууллаа.
| ШУУРХАЙ: Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн шинжилгээгээр КОВИД-19 илэрлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |