Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ҮАБЗ-ийг хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дараах мэдэгдлийг гаргав.
ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ.
Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг уриалж байна.
Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.
ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан.
Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя.
Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.
ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар “2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн.
Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.
Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
| У.Хүрэлсүх: Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг сунгахыг урьдчилан сануулъя |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |