Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан танилцуулж, иргэд, олон нийтэд албан ёсны мэдээлэл өглөө.
Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас халдвар илэрсэн тул Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.
Захирамжид:
1.1.Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, мөргөлийн газрууд, урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг түр зогсоох;
1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх;
1.3.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагуудад тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.
| Дэлгүүр, хоолны газрууд 07:00-22:00 цаг хүртэл ажиллана |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |