• Өнөөдөр 2025-04-21

Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа

2020-11-11,   1489

Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гурав хоног хаагаад байна. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Учир нь Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарснаас хойш дөрөв хоногийн дараа өөрөөс нь болон түүний эхнэрээс ковид 19-ын халдвар илэрсэн байна. Тиймээс Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоож байгааг УОК-оос мэдээллээ. Тэдэнтэй нэгдүгээр хавьталд байсан 16 хүнийг тогтоосон байна. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарах юм байна. Бусад хавьтлыг тогтоохоор тандалт судалгаа үргэлжилж байгаа аж. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлснээр "Монгол Улсад хүнсний нөөц, хангамж хангалттай бий. Хүнсний дэлгүүр, супeр маркeтууд хэвийн ажиллана" гэлээ. Харин ЭМЯ бэлэн байдлаа хангасан гэдгийг УОК-оос мэдээллээ.
Тиймээс иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын үеийн дэглэмийг сайтар мөрдөж, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг аль болох гэрээс нь гаргахгүй байхыг УОК-оос анхааруулж байна.

 


Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188