Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтыг танилцуулан хэлэлцүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нэр дэвшигчийг хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин санал хураалт явуулдаггүй хуулийн зохицуулалттай юм байна. Нэр дэвшигч Ц.Цогт нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын хууль зүйн Вилламетте их сургуульд хууль зүйн ухааны магистр, Япон улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалжээ. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
| Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтыг танилцууллаа |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |