“Төр бол хамгийн муу менежер” гэх үгний илэрхийлэл нь “Эрдэнэт” үйлдвэр болоод байна. МАН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн хэвшлийг хүчээр шахан гаргаж, төрийн мэдэлд 100 хувь авснаар хөндлөнгийн хяналтгүй болгосон гэж болно. Ямар сайндаа л дарга, даамлууд нь охиныхоо сургалтын төлбөр, эмчилгээний зардлыг үйлдвэрийн мөнгөөр төлүүлж, үнэтэй машин худалдан авч, хувийн орон сууцаа албаны мөнгөөр тохижуулсан гээд хэдэн зуун саяар нь завшихыг завдсан баримт ил болсоор байна. Тэдний ууж, идсэн мөнгөний хажууд “албан хэрэгцээнд” гэх нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт таван сая төгрөгийн бэлгэвч шахсан хэрэг инээдэм болоод байна. Өмнө нь Оросын тал хувь эзэмшдэг байхад “Эрдэнэт” үйлдвэр хамжааргатай байж. Гэтэл өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Нэг ёсондоо ийм статустай болсноор тус үйлдвэрт хэн ч хяналт тавьж чадахгүй байгаа юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хэрээс хэтэрсэн тансаглалын талаар амтай бүхэн ярьж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээгүй царайлж, түүнийг захирлын суудалд нь улираан томилсон байдаг. Энэ нь ч учиртай биз. Хөндлөнгийн хараа хяналтаас холдуулж, 2020 оны сонгуулийн зардлаа “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах “тохироо” байсныг ч үгүйсгэхгүй. Үүн дээр нь Х.Бадамсүрэн “тоглолт” хийж, үйлдвэрийн мөнгийг хувьдаа завшсаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрт Оросын тал хяналт тавьдаг байхад л Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү шахаа хийчихдэг шүү дээ. Тэгэхээр хэн ч хяналт тавьж чадахгүй байгаа энэ үед Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг үйлдвэрээ эрх баригчид жинхэнэ утгаар нь “сааж”, жинхэнэ утгаар нь “шахаа” хийж байгаа бололтой. Үүний нэг жишээ нь Х.Бадамсүрэнгийн тансаглал, Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн “Титэм үг” номны шахаагаар ил болж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ-ын “Ростех” корпорац 1978 оноос хойш эзэмшиж ирсэн. 38 жилийн дараа буюу 2016 онд ОХУ-ын “Ростех” корпорацтай хийсэн хэлцлийн дүнд 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн өгсөн билээ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирсэн юм. Оросын талын 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпорац” худалдан авсан байдаг.
Гэвч МАН-ынхан сандралдан, бужигнаж 49 хувийг худалдан авахдаа Засгийн газрын давуу эрхийг зөрчиж, хувийн хэвшлийн компани Монголыг төлөөлөн шилжүүлж авсан нь хууль зөрчсөн хэмээн үзэж УИХ-аас Ажлын хэсэг гарган шалгуулж эхэлсэн билээ. Ингээд хувийн хэвшлийн 49 хувийг төр мэдэлдээ авч, Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад хариуцлага тооцоод байгаа юм. Уг маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Гурван шатны шүүхээс “Монголын зэс” корпорацийн талд шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нь “Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй” гэдгийн үлгэр болж байна. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс коропраци” эзэмшиж байсан бол өнөөдрийнх шиг ийм байдалд хүрэхгүй байж болох. Тэд 49 хувийг худалдаж авсан даруйдаа “Эрдэнэт” үйлдвэрийн шахаа, удирдлагуудын цалин, хангамжийг ил болгож, голдиролд нь оруулах гэж байсан билээ.
Уг нь эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авахдаа 10 хувийг нь иргэддээ хувьцаа хэлбэрээр олгоно хэмээн мэдэгдэж байсан. Бүр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрдэнэт үйлдвэрийн ашиг шимээс ард иргэд хүртэх ёстой. Иймд Засгийн газар хуралдаж хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэхээр шийдлээ. “Эрдэнэт” үйлдвэр цаашид олон жил Монгол Улсад, нийт ард иргэдэд өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан нь хэвлэлийн хуудаснаа тодхон үлджээ.
Нэг ёсондоо Засгийн газар хувийн хэвшлээс булааж авсан хөрөнгөө хүмүүст хувьцаа хэлбэрээр олгоно хэмээн хошгоруулж, олны хэл амыг намжаасан байдаг. Гэвч бодит байдал дээрээ төр, засгийн томчууд хөндлөнгийн хяналтгүй болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөн дээр дураараа дургиж, дуртай шахаагаа хийж байгааг сүүлийн үеийн мэдээллүүд хангалттай баталж байна. Иймд Монголын эдийн засгийн гол тулгуур үйлдвэрүүдийн нэг “Эрдэнэт” үйлдвэрт хөндлөнгийн хяналтыг чангатгах хэрэгтэй байна. Хэрвээ Засгийн газар чадахгүй бол 49-ийнхнийг ажиллуулъя.
| Хөндлөнгийн хяналтгүй “Эрдэнэт”-д Хүрэлсүхийнхэн дураараа дургиж байгаагийн жишээ энэ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |