• Өнөөдөр 2025-06-08

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа

2020-11-02,   624

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад харилсан юм. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох асуудалд МАН-ын бүлгийн байр суурь ямар байгааг сонирхсон. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцох байх" гэлээ.

 


Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188