• Өнөөдөр 2024-03-28

Н.АЛТАНХУЯГ: Хяналт шалгалтын түр хороо байгуулж, надаар ахлуул

2022-06-30,   474

        УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд горимын санал гаргасны дагуу Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нарын гишүүд үг хэлсэн юм.
 
     Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Иргэдтэй уулзахад ҮХНӨ гэхээс илүү амьдралд тулгамдсан үнийн өсөлт зэрэг асуудлыг ярьж байна. Чи ҮХНӨ гэж явахаас илүү үнийн өсөлтийг яриач гэж хандаж байна. Нэгэнт бүгдээрээ тойрог руугаа явсан юм чинь санал бодлоо нэгтгэвэл яадаг юм. Дөрөвдүгээр сарын 14-нд өргөн барьсан тогтоолын төсөл байгаа. Үүгээр нэг иргэнд нэг сая төгрөг өгөх боломж байгаа. Үүнийг хэлэлцээд өгөөч. Хоёрт, иргэд гадаад өр зээлийн асуудлаар маш их ярьж байна. Гэтэл БНХАУ-аас дахин 650 сая ам.долларын зээл авна гэх юм. Гадаад өрийн асуудлаар хяналт, шалгалтын түр хороо байгуулъя, надаар ахлуулчхаач. Бондыг бондоор дараад явж болох уу, болохгүй. Авсан зээлийнхээ үр ашгийг ч яримаар байна" гэв.

Н.АЛТАНХУЯГ: Хяналт шалгалтын түр хороо байгуулж, надаар ахлуул
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 23:03:45
    Зочин: Чоно хурга хариулах гэнэ. Хэхэхэхэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 15:47:11
    Зочин: Зээлээ зогсоох хэоэгтэй. Бидэнд амьдрах асар их боломж бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 15:26:58
    Зочин: Зээлээ зогсоох хэоэгтэй. Бидэнд амьдрах асар их боломж бий
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188