“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн балаг дуусахгүй нь бололтой. 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсоноос хойш түүний тансаглал хэрээс хэтэрч, өнөөдрийг хүртэл төсвийн хөрөнгөнөөс идэж, уусан олон баримт нь ил болсоор байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу “Эрдэнэт” үйлдвэрийн даснаас шилжүүлсэн баримт олон нийтэд ил болсон. Мөн сургалтын төлбөрөөс гадна 20 сая төгрөгөөр унадаг дугуй, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласныг Шилэн Цогоо илчиллээ.
2017 онд Х.Бадамсүрэнгийн цалингийн асуудал хөндөгдөж, үүнд тухайн үеийн Төрийн өмч бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор яаран сандран тайлбар хийж байсан билээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн цалинг тогтоохдоо өмнөх захиралд олгож байснаас хоёр дахин бууруулж, 10 мянган ам.доллар буюу 24.5 сая төгрөг байхаар тогтсон” хэмээн мэдэгдэж байсан. Энэ бол тухайн үеийн ам.долларын ханшаар бодсон цалин. Өнөөдөр ам.доллар 2800 аль хэдийн давсан. Тэгэхээр Х.Бадамсүрэн өнөөдрийн ханшаар бараг сард 30 сая төгрөгийн цалин авч байгаа. Гэвч түүний шунал барагдахгүй хэвээр байгаа юм. Тэрбээр захирлын суудалд суусан дариудаа 01 тоот тушаалаар 300 саяар шинэ Лексус 570 маркийн автомашин худалдан авч байсан нэгэн билээ.
Түүнчлэн хоёр жил гаруйн өмнө Х.Бадамсүрэн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх баримт ил болж байсныг уншигч та мартаагүй биз. Гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт бий. Харин өөрийнхөө өрөөнд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь зураг хөрөгтэйгээ дэлгэгдэж байсан. Байраа тохижуулахаас өмнө 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн байдаг. Энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх түүний баримтууд цааш хөвөрдөг юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн дээрх хэл ам намжсаны дөнгөж дараа хотод амьдрах тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан гэх баримт бий. Тухайн үед олны хэл, амнаас айгаад орон сууцандаа орж чадаагүй гэдэг. Тодруулбал, Зайсанд байх “Жарден” хотхонд нийт дөрөв гаруй тэрбум төгрөгөөр 202, 302 тоот орон сууцыг гараашийн хамт худалдан авч, үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан. Ус, дулаан СӨХ-ны төлбөрт гэхэд л 2018-2019 онд нийт 11.9 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан байдаг. Түүнчлэн түүний жилийн орлого нь хэд дахин өссөн, хадгаламж нь хэдэн саяар нэмэгдсэн гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч буй.
Өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Төрийн Өмчит үйлдвэрийн Газар болгох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл маргаан тасраагүй байгаа. Гэвч Засгийн газар Х.Бадамсүрэнгийн хэрээс хэтэрсэн тансаглалыг мэдсэн ч мэдээгүй царайлж, түүнийг 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирлаар улираан томилсон юм. Үүний хариу гэх үү, Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг үйлдвэрийн мөнгөөр төлүүлж, өөрийн унадаг машинаа 500 саяынхаар солихоор зэхэж байна. Ерөнхий сайд энэ удаад ч мөн намынхаа нөлөө бүхий хүмүүсийн нэг хэмээн өмгөөлдөг Х.Бадамсүрэнгийнхээ хэрээс хэтэрсэн тансаглалыг зүгээр өнгөрүүлэх үү.
| Балаг нь дуусдаггүй Х.Бадамсүрэн |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |