• Өнөөдөр 2025-04-21

Боршоо, Цагааннуур боомтыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа

2020-10-30,   636

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим хилийн боомтыг хаах талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар Увс аймгийн Боршоо болон Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд түр хаах шийдвэр гаргасан байна. Учир нь дэлхий нийтээр коронавирусын хоёр дахь давалгаа эхэлсэн. Мөн дээрх хоёр хилийн боомтоор КОВИД-19 халдвар авсан Орос улсын ачаа тээврийн хоёр жолооч нэвтэрсэн байна. Тиймээс хил залгаа улсууд болон хотуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учраас дээрх арга хэмжээг авсан байна. Мөн хилийн боомтуудад тавих хяналтаа сайжруулж, жолооч нарт коронавирусын шинжилгээг авч эхэлсэн байна. Халдварт өвчин орж ирэх эрсдэл нэмэгдсээр байгаа учраас маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах хэрэгтэй гэлээ.

Боршоо, Цагааннуур боомтыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188