Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян”-ыг 11 дүгээр сард зохион байгуулахаар болжээ. Сарын аяны арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах нэг том ялгарал гэж хэлж болно. Ийм гайхалтай өв соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээж, сурч эзэмшин, үр бүтээлтэй ажил үйлсдээ хэрэглэж явах үүднээс өвлүүлэн үлдээсэн” гэдгийг онцлов.
1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцааны үйл ажиллагаанд улам өргөнөөр нэвтрүүлэх, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлүүдийг судлах шаардлагатайг Н.Энхтайван сайд тэмдэглээд төрийн яамдуудаас хамгийн түрүүн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичиг”-ээ сурах сарын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан “Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс “Гадаад харилцааны яамны хэмжээнд 2020-2021 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулаад байна.
| Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |