Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. МАН-ын Удирдах зөвлөөс хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарыг нэр дэвшүүлж НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ. Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзалгүй хотын даргаар дэмжигдэж байгааг шүүмжилсэн юм. Хэрвээ Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээр нь хэвээр үлдээчихвэл НИТХ дахиад анхдугаар хуралдаанаа хийж, өөр хотын дарга сонгох уу гэдэг асуудал яригдана гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа хэлж байсан юм.
Мөн энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Та хэдхэн сарын өмнө би нүх болгонд ордог оготно биш. Хотын дарга болохгүй гэж хэлж байсан. Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдчихоод яагаад хотын дарга болох гээд байна вэ" гэхэд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "НИТХ-д улстөржилт яригдахгүй. Нэг төлөөлөгчийн ард олон иргэн бий. Та бид хамтдаа нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд гар нийлэн ажиллана гэж бодож байна. Сонгинохайрханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлээгүй. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. Хэвлэлд өгсөн ярилцлагын хувьд би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан. Яаж намаа олонх болгох вэ гэдэг зүйлийн төлөө ажиллаж байсан " гэлээ.
| Д.Сумъяабазар: Би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |