Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилбол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж оронд нь нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдэж байгаа юм. УИХ-ын сонгуулиар 28 дугаар тойрогт нийт 11 нам, эвслийн 24, гурван бие даагч нэр дэвшин өрсөлдcөн. Улмаар МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар ялалт байгуулсан юм. Харин “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн Э.Батшугар иргэдийн саналаар дөрөвдүгээрт жагссан. Түүний араас бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн М.Тулга нар удаалсан билээ.
Харин Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Очирбат хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан. Мөн О.Магнай тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байсан юм.
Түүнчлэн, Ард түмний олонхын засаглал намаас Ш.Гантулга, “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс Х.Бат-Ялалт, Зөв хүн электорат эвслээс А.Амарбат, ШИНЭ эвслээс Б.Цогтгэрэл, Ард түмний намаас Ш.Гантулга, МНН-аас Ц.Эрдэнэчулуун, ЭЧХН-аас Н.Ган-Од, Зон олны намаас П.Мөнхчимэг нар нам, эвслийн нэр дэвшигчдээсээ хамгийн олон санал авчээ.
Нөхөн сонгуулийг хуулийн дагуу ирэх зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт явуулах юм байна.
| Э.Батшугар, О.Магнай нарт боломж нээгдэв үү |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |