Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа намын дүрмийн дагуу гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.
Удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ ч хангалттай биелүүлж чадахгүй байгаа гэж хэлж болно. Орон нутгийн сонгуулийн дараа намын даргаа сонгоно гэх мэдэгдлийг намын гишүүд нь хийж байсан. Одоогоор тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Туваан ажиллаж байгаа юм. Ардчилсан намын шинэчлэл, намын даргын асуудал яригдаж эхлэх энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээж байгаа нь намын удирдлагыг гартаа авах гэсэн санаархал байж болохыг үгүйсгэхгүй юм.
Тэрбээр энэ үеэр “Намын гишүүнийхээ хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэдгээ хэлсэн. Нөгөөтэйгүүр ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд дахин нэр дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Эх орон дуудвал бид очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явна” гэсэн хариулт өгсөн юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллага шалгасан хэвээр байгааг мөн энэ үеэр хэллээ.
| Ц.Элбэгдоржийн дараагийн нүүдэл АН-ын даргын суудал уу |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |