Нийслэлчүүд өнөө, маргаашгүй хотын шинэ даргатай болох гэж байна. “Би хотын дарга болохгүй” гэдгээ мэдэгдэж байсан нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын дарга болохоор яригдаж эхэлжээ. Түүний нэр бараг тодорхой болсон тухай намын гишүүд нь ч хэлж байна. Өнөөдөр нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж байгаа юм. Хурлаас хотын удирдлагуудын нэрийг тогтож, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар оруулна.
Орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд ялалт байгуулснаар хотын удирдлагаа томилох эрхтэй болсон. Нэг ёсондоо, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хоорондын тохироогоор дараагийн хотын дарга томилогдохоор болж байгаа юм. Нөгөө талаар Д.Сумъяабазар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын харилцаа муудсан гэдгийг албан бус эх сурвалжууд ярьж байсан. Тэгвэл орон нутгийн сонгуулиас хойш тэд хотын удирдлагуудыг сонгохдоо ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож тохироо хийсэн үү гэх хардлага байгаа юм. “Хотын дарга болохгүй” гэдгээ удаа дараа илэрхийлж байсан Д.Сумъяабазарыг Ерөнхий сайд дэмжиж байгаа нь ирэх жилийн сонгуулийг харсан нүүдэл бололтой. Хэрвээ УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргаар томилогдвол түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох юм.
| Д.Сумъяабазар хотын дарга болбол СХД-т нөхөн сонгууль болно |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |