МАН сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ-оос танилцуулсан. Энэ дүнг үндэслэн МАН-аас албан ёсоор мэдээлэл хийж байна. Нийслэлийн ИХТ-ын 45 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч буюу 75.5 хувиар, нийслэлийн есөн дүүргээс Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэг буюу 88.8 хувиар МАН-ын нэр дэвшигчид ялсан байна. Дүүргийн ИТХ-ын 291 төлөөлөгчөөс 200 төлөөлөгч буюу 70 хувиар, 21 аймгийн ИТХ-ын сонгуульд 13 аймаг буюу 62 хувиар, 330 сумаас одоогийн байдлаар 185 сум буюу 56 хувиар тус тус МАН болон МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан урьдчилсан мэдээтэй байна. МАН-д итгэл үзүүлж, дэмжиж сонгосон иргэдэд сонгогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье. 2020 оны парламентын сонгуулиар өгсөн итгэлээ баталгаажуулсан, ирэх дөрвөн жил нийслэл, аймаг, сум, дүүргийнхээ хөгжил дэвшилд илүү хувь нэмэр оруулаасай гэсэн бодлогын үндсэн дээр иргэд сонгогчид итгэл үзүүллээ гэж МАН үзэж байна.
Итгэлийг МАН бүрэн зүтгэлээр хариулж, чармайн ажиллана. Мөн иргэд сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүй найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумд байна. Эдгээр тойргийнхоо иргэд сонгогчдын итгэлийг олж авахын тулд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намын байгууллагынхаа үйл ажиллагаанд шинэчлэлт өөрчлөлт хийх замаар ажиллах болно. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Бидэнд цаг алдаж, улс төр, сандал суудлын асуудал ярьж суух хугацаа богино байна. 2020 оны сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх ажлыг шуурхайлан хийсэн. Үүнтэй адилаар аймаг, нийслэл, сум, дүүргийн эрх барих бүтцийг тухайн шатандаа олонх болсон улс төрийн байгууллагууд богино хугацаанд зохион байгуулж, батламжилж, ажилд нь шуурхай орох нь зөв гэж үзэж байна. МАН-д итгэл хүлээлгэсэн та бүхэнд талархаж байна” гэв.
УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар “МАН-ын мөрийн хөтөлбөр бүх шатанд хэрэгжиж, ажил хийх нөхцөл бүрдэж байна. Ажил хийхэд нэгдсэн бүтэц, зохион байгуулалт чухал. Иргэдийн итгэлийг их бүтээн байгуулалт, хариуцлага, хийж шийдэх ёстой олон ажлын зөв шийдлээр хариулах учиртай. Есөн дүүрэг 100 гаруй анхан шатны нэгж байгууллагад сонгууль зохион байгуулсан.
Нийслэлд 34 төлөөлөгч, дүүргийн 291-аас 200 суудлыг нь МАН авсан байна. Бүх шатандаа Засгийн газар, намын уялдаа холбоотой, хариуцлагатай ажиллах боломж бүрдэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэргээр улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Бид амжилт ялалтад баярлаж, цаг алдахгүй. Урд байгаа олон асуудлаа шийдэхийн төлөө ажилдаа шуурхайлан орно. Улаанбаатар хот бол том эдийн засаг. Хотод амьдарч байгаа 1.5 сая хүний эрх ашгийн төлөө цагтай уралдан хийх ажил их байна. Эдийн засгийг солонгоруулах, төгөлдөржүүлэх, мөн эдийн засгийг хотын хэмжээнд бие даасан байдлаар хөгжүүлэх байдал руу орно. Хууль боловсруулах ажлууд хийгдэнэ. Хөгжлийн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын бүр дүүргүүдэд жигд хуваарилж, үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлнэ” гэлээ.
| “Сонгогчдын итгэлийг авч чадаагүй тойрогт УИХ-ын гишүүдээр дамжуулан шинэчлэлт өөрчлөлт хийх замаар ажиллах болно” |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |