Ерөнхий сайд У.Хүрэлсүх поп улстөрчдийн тэргүүнд эгнээнд жагсаж явна. Тэргүүн эгнээгээ алдчихгүй гэсэндээ тэрбээр үе үе дүрдээ орчихсон, телевизийн камер харахаараа сайд, дарга нараа зандарч харагддаг. Нэг ёсондоо ажил хийж байгаа мэт харагдах популист зан түүнд бий. Тэрбээр улс оронд хэрэгтэй гэхээсээ илүүтэй ард түмэнд таалагдаж, рейтингээ өсгөх шийдвэр гаргах нь сүүлийн үед бүрч олшроод байгаа. Ерөнхий сайд болсноосоо хойш түүний хэрхэн попорч байсан баримтууд цөөнгүй. Үүнээс зармыг нь эргэн сануулъя.
“Сэлэм” Хүрэлсүх
Ерөнхий сайдын суудалд суухдаа У.Хүрэлсүх “Сэлмээ хуйнаас нь сугална, авлига хээл хахуультай тууштай тэмцэнэ. Монгол төрийг муухай харагдуулж байгаа, монголчуудын амьдралыг доош татаж, улсын төсөв санхүүг будлиантуулж байна. Бидний амьдрал сайхан байхад хамгийн их саад болж байгаа зүйл бол авлига, хээл хахууль. Тийм учраас авлигатай тэмцэж ажиллана гэдгээ илтгэе” хэмээн чуулганы индэр дээрээс хэлж байлаа. Ийн сэлмээ сугалж, шударга нийгэм тогтооно гэсэн амлалтдаа Ерөнхий сайд одоог хүртэл хүрээгүй явна.
У.Хүрэлсүх ба В.Путин
У.Хүрэлсүх олны анхааралд өртөх аргаа хэдийнэ олж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг “дуурайсан” гэрэл зургуудыг цахим орчинд түгээж эхэлсэн. Машин баривал барьж, морь унавал унаж, юу л хийнэ түүнийг нь дууриана.
Сүүлдээ “Энэ хоёрын хэн нь хэнийгээ дууриагаад байдаг юм” гэх хошигнол ч цахим орчинд гарах болжээ.

Сонгуулийн үеэрх хийрхэл
Коронавирусийн халдвар гарсантай холбоотой УИХ-ын ээлжит сонгуулийг онцгой дэглэмийн хүрээнд зохион байгуулсан. Гэтэл сонгуулийн сурталчилгааны үеэр жинхэнэ дураараа дургисан хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх байв. Уг нь тухайн үед улс орон даяар хөл хорио тогтоож, маск зүүж, тодорхой зайнаас харилцах ёстой байлаа. Гэтэл Ерөнхий сайд жинхэнэ утгаараа попорч МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийнхээ хамт “Нарантуул” зах руу явж, иргэд сонгогчидтойгоо уулзсан. Ингээд захаар явсан иргэд, худалдаачид Ерөнхий сайдыг тойрон бүчиж, баяр хүргэж амжилт хүсээд, зургаа хүртэл хамт авахуулж амжсан. Энэ үеэр Ерөнхий сайд ихэд иргэдийг тэвэрч үнсээд л, баяр бахдал дүүрэн алхаж байлаа. Дүрдээ орсон Ерөнхий сайд “Хамгаалалтынхан холдоцгоо, ард түмэн минь намайг хамгаална” гэж ажлаа хийж яваа хамгаалагчдаа томорсон нь олны шүүмжлэлд өртөж байв.
Цахилгаан гитарт Ерөнхий сайд
Одоогоос жилийн өмнө 2019 оны аравдугаар сард Ерөнхий сайд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын Улсын анхдугаар зөвлөгөөний үеэр тайзан дээр гарч цахилгаан гитар тоглож үзүүлсэн. Энэ үйлдэл нь мөн л олны анхаарлыг татаж, “поп” улстөрч гэх нэрийг нь улам тодотгох шалтгаан болсон.
Сэтгүүлчид хайртай улстөрч
Ерөнхий сайдын цахим орчинд хамгийн сүүлд шуугиан тарьсан бичлэг нь дарга, даамлаа зандарч, буй үйлдэл байв. Тодруулбал, тэрбээр Эрчим хүчний яаманд ажиллах үеэрээ ТЭЦ-4 ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, албаны автобусаар явсан. Ингэхдээ яам, тамгын газрын дарга нартаа “агсарч”, “Хэрэгцээгүй хүмүүс автобусанд яваад байх юм. Та нарыг хэн яв гэсэн юм. Тэрний оронд энэ сэтгүүлчдэд сандал тавьж өг. Явж ажлаа хий. Сайд дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаад гүйгээд байх юм” хэмээн сүржигнээд авсан.
| У.Хүрэлсүхийн топ попролууд |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |