ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх хийгээд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сингапур улс руу “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг шиилжүүлэх гэж байсантай холбогдуулан ажлын хэсэг гарч, үүнийг нь би ахалсан. Онцгой дэглэм тогтоосон. УИХ-ын тогтоолын дагуу "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит компани болгож, онцгой дэглэмийн хугацаа дууссан. Уг хэрэгт холбоотой Д.Эрдэнэбат, Б.Болор гэх мэт хүмүүс ял авсан. Ерөнхийдөө ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Одоо УИХ-ын тогтоолоор үлдсэн нэг асуудал нь 400 гаруй сая ам.доллар буюу аль нь төрөөс, эсвэл Худалдаа хөгжлийн банкнаас гарсан тухай асуудал. Шадар сайд өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит болгох байр суурьтай байгааг илэрхийсэн. Тэгэхээр Засгийн газрын байр суурь хэвээрэй байгаа гэж ойлгож болно. Тухайн үед Монголбанк, Хөгжлийн банкнаас хоёулангаас нь мөнгө гарсан байсан. Үүнийг суутган тооцох замаар тооцоолол хийх байх. Үүн дээр шинээр гарсан ажлын хэсэг ажиллана. Тухайн үед нь би өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Би тооцоололтой схем үзүүлж байсан. Надад байсан "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой бүх материалыг би Шадар сайдад хүлээлгэж өгсөн” гэв.
| Л:Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой бүх материалыг би Шадар сайдад хүлээлгэж өгсөн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |