Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.
Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах эрхийг баталгаажуулах батламжийг гардууллаа.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг Улсын онцгой комиссоос Нийслэлийн орон сууцны корпорацид албан ёсоор нэр нь очсон төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад орон сууцыг сонгон авах боломжийг олгож байгаа, ингэхдээ орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдаж байгаа тухай батламжийг үндэслэж байгаа нь энэ юм.
Энэ хөтөлбөрийн онцлог нь:
1. Иргэний орлогыг нь тодорхойлж, орлогод нь нийцсэн орон сууцыг жилийн 6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар олгож байгаа;
2. Иргэнд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг тухайн өрхийн орлого болон сонгон авсан байрны үнийн дүнд нь нийцүүлэн олгох болно;
3. Хэрэв иргэн 15 жилийн хугацаанд ногдох өөрийн боломжит орлогын дүндээ багтсан орон сууц сонгон авбал урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй давуу талтай юм.
Одоогоор нийт 700 гаруй төрийн албан хаагч уг хөтөлбөрт хамрагдаад байна. Өнөөдөр таван байгууллагын 28 албан хаагч орон сууцны батламжаа гардан авлаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
| Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |