Сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлдөг талаар иргэд гомдол гаргасан. Үүнтэй холбоотой СЕХ-ноос санал тоолох машин хэрхэн ажилладаг талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ ”Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд байрлаж буй 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, бүртгэсэн. Бүгд хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд тараагаад байгаа 900 орчим санал тоолох машиныг шалгах ажлыг нам, эвслийн төлөөллийг байлцуулан сонгож, шалгана. Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах эрх нээлттэй. Хэрвээ мөнгө тараасан хэмээн шүүх үзвэл нэр дэвшигчийг татах арга хэмжээг авч, шийдвэрээ СЕХ-нд ирүүлдэг. Мөн нэг хаяг дээр олон сонгогч бүртгэлтэй байна гэх мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад хандан шалгуулах боломжтой. Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй. Хакердах боломжтой гэсэн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай гэв.
Мөн энэ үеэр ТЕГ-ын мэргэжилтэн Б.Давааням “Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай. Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байна. АНУ, Канад, Филиппин гээд маш олон улс яг энэ машиныг ашигладаг. Харин энэ төрлийн төхөөрөмжийг ашигладаг 40-50 улс бий” гэлээ.
| ТЕГ: Санал тоолох машинд флаш залгах боломжгүй, дурын хүүхэд халддаг юм биш |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |