Орон нутгийн сонгуульд хөл хөөр болж, хамаатан садан, туслах, танил талаа дарга болгох гэсэн УИХ-ын гишүүд чуулган, Байнгын хорооны хуралдаандаа ч суухгүй байна. Нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үед сонгогдсон гэдгээ умартсан гишүүд ИТХ-д нэр дэвшигчтэйгээ хамт гудамжинд сурталчилгаа хийж, танилцуулга тараан зогсож байгаа нь харамсалтай. Төрийн ордонд хууль боловсруулж, толгой өндийх завгүй ажиллах ёстой байтал тэд харин орон нутагт солнгуулийн сурталчилгаа хийсэн шигээ таваргаж явна.
Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн ирц бүрдээгүй. Эрх баригчдын энэ дураараа үйлдлийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүн хатуухан шүүмжилж “Гишүүдийн 30 гаруй нь хөдөө орон нутагт томилолттой байгаа гэлээ. С.Ганбаатар бид хоёр ч гэсэн сонгогдсон тойрогтоо очоод ажиллавал ажиллана. Томилолттой гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой биз дээ. Орон нутгийн сонгууль гээд солиорчихсон явж байна, ирж чуулгандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй. Орон нутагт ямар алаан хядаан, юу хийгээд яваад байгаа юм бэ. Ард түмнээсээ сонгогдсон бол ажлаа хийх ёстой. УИХ-ын гишүүдээ дуудаач. МАН 62 гишүүнээ цуглуул. Шударга байцгаа” хэмээсэн.
Гэтэл өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдах байсан ч мөн л гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хойшлуулжээ. Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09:30 цагаас “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох, Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх ёстой байв. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11:30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн байгуулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Мөн Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч ийн хуралдсангүй.
Төрд сонгосон гишүүдийн үндсэн үүрэг нь хууль санаачлан, батлах болохоос биш, сонгуулийн “шоу”-нд оролцож, хурган дарга нараа магтах биш шүү дээ. Найр, наадам, сонгууль хэсэж дууссан бол ажлаа хий, гишүүд ээ.
| Ажлаа хий, гишүүд ээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |